— 1207 —
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 27-ны өдөр хот
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн
60.1.1 дэх заалтын “хуульд нийцсэн” гэсний дараа “, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр
баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН