Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, тайлбарыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.1.7.Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэр:
3.1.7.а.батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр;
3.1.7.б.Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа.
Тайлбар: “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх” гэдэгт Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор тухайн Улсын Их Хурлын шийдвэрээс салгаж болохгүй, уг шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх Засгийн газар болон түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно.”
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1 дүгээр зүйл.Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулах дизелийн түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлсүгэй.”