Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1072)
— 618 —

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:

“3.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.4.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;”

3 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

161. Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай Дугаар 47 625

162. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 48 626

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

163. Элчин сайдыг эгүүлэн татах тухай Дугаар 73 627

164. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Дугаар 74 627

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

165. Журам батлах тухай Дугаар 37 627

166. Журам батлах тухай Дугаар 38 631

Төрийн мэдээлэл · 2019 · № 19 (1072)618-р хуудас