Захиргааны ерөнхий хууль
2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Захиргааны хууль тогтоомж
2.1.Захиргааны үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа;
3.1.2.Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа;
3.1.3.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа;
3.1.4.гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
3.1.5.онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх;
1Монгол Улсын Үндсэн хууль �Төрийн мэдээлэл� эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.