Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(889)
— 1563 —

Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 61

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 61 хот

Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайнханбилэг/-т даалгасугай:

1/Захиргааны ерөнхий хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх болон давхардал, зөрчлийг арилгах, уялдуулах үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Захиргааны байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд дээрх хуулийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 66 хот

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 10 дугаар сарын 23- ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн мэдээлэл · 2015 · № 28 (889)1563-р хуудас