Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх
хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ЗАХИРГААНы ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “захиргааны байгууллагаас” гэсний дараа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа” гэснийг “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 дахь хэсэг, 97 дугаар зүйлийн 97.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ЗАХИРГААНы ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
“3.1.11.“гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн
шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.” 2/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
“7.3.Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол
хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”
3/54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэг:
“54.3.Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана:
54.3.1.энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй;
54.3.2.хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй;
54.3.3.гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.”
4/112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалт:
“112.4.3.хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан.”
5/112 дугаар зүйлийн 112.8, 112.9 дэх хэсэг:
“112.8.Энэ хуулийн 112.4.3-т заасан гомдлыг хариуцагч гардан
авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар ирүүлнэ.
112.9.Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт
нотлох баримт цуглуулахгүй.”
6/113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг:
“113.5.Энэ хуулийн 112.1.3, 112.4-т заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ зүйлийн 113.1-113.3-т заасан хугацааг баримтална.
2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“48.3.Эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар гаргасан
гомдол болон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлнө.”
3 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 112 дугаар зүйлийн 112.5 дахь хэсгийн “112.4.1-д” гэснийг “112.4.1, 112.4.3-т” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсгийн “хөдөлмөрийн хөлсний доод