Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 27-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт:
“4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг
бүрдүүлэх;”
2/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:
“12.4.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн
тухай хуулийн 33.1-д заасан хууль тогтоомжийн төсөл боловсруулахад энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.6-д заасан аргачлал хамаарахгүй.”
3/15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсэг:
“15.13.Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалд баталсан он,
сар, өдрийг тусгана.”
4/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
“17.3.Тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах
тохиолдолд дараах шаардлагыг хангасан эсэхийг энэ хуулийн 17.2.4-т заасан үнэлгээнд нэмж тусгана:
17.3.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө,
нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий байх;
17.3.2.ялгаварлан гадуурхаагүй байх;
17.3.3.хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон,
боломжит хамгийн бага түвшинд байх.”
5/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
“18.3.Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн
төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл хууль зүйн, төсвийн судалгааны чиглэлийн хүн, хуулийн этгээд энэ хуулийн 18.1-д заасан зардлын тооцоог хийнэ.”
6/271 дүгээр зүйл:
“271 дүгээр зүйл.Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний
акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад тавих шаардлага
271.1.Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх
олгосон зохицуулалт тусгахад дараах шаардлагыг хангасан байна:
271.1.1.хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг
хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
271.1.2.тухайн хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээнд
нийцсэн байх;
271.1.3.захиргааны хэм хэмжээний акт батлахад
баримтлах тухайлсан зарчмыг тодорхойлсон байх;
271.1.4.зорилго, зохицуулах харилцааны хүрээг тодорхой
тусгасан байх;
271.1.5.захиргааны хэм хэмжээний акт батлах
байгууллага, албан тушаалтныг тодорхойлсон, тухайн этгээдийн хуульд заасан чиг үүрэгт хамааралтай байх;
271.1.6.хуулиар тогтоосон иргэн, хуулийн этгээдийн эрх
зүйн байдлыг дордуулаагүй байх.
271.2.Дараах асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлах
эрх олгохгүй:
271.2.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх,
эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах, хариуцлага оногдуулах;
271.2.2.Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар
тогтоохоор заасан харилцаа;
271.2.3.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах гомдол
гаргах хөөн хэлэлцэх хугацаа;
271.2.4.гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх
ажиллагааны зарчим, хугацаа, оролцогчдын эрх, үүрэг.
Тайлбар: гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны
зарчим, хугацаа, оролцогчдын эрх, үүргийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд бусад асуудлыг захиргааны хэм хэмжээний актаар тогтоож болно.
271.3.Захиргааны хэм хэмжээний акт гаргах хугацааг энэ хуулийн
27.1-д заасан хуулийг дагаж мөрдөх журамд тусгана.”
7/28 дугаар зүйлийн 28.3.6 дахь заалт:
“28.3.6.асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон
бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа явуулах журам, бүрэн эрх;”
8/29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэг:
“29.5.Энэ хуулийн 12.2.2-т заасан хуулийн төслийг дагалдуулан
зөвхөн тухайн жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн хууль тогтоомжийн төслийн төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөл, холбогдох тооцооллыг хуулийн төслийн танилцуулгад тодорхой тусгана.”
9/33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалт:
“33.3.3.хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын
хууль тогтоомжийн зохицуулалтад харьцуулалт хийж, тусгасан тохиолдолд тэдгээрийн талаарх тайлбар, дүгнэлт;”
10/38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэг:
“38.10.Хууль санаачлагч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь
хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөллөөс энэ хуулийн 38.6.1, 38.6.2-т заасан хэлбэрээр санал авч, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.”
11/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:
“39.3.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн
төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссоос, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос тус тус санал авах бөгөөд ажлын 30 өдрийн дотор санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.”
12/40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт:
“40.1.3.хууль тогтоомжийн төслийн энэ хуулийн 33 дугаар
зүйлд заасан шаардлагыг хангасан товч болон дэлгэрэнгүй танилцуулга;”
13/40 дүгээр зүйлийн 40.1.12, 40.1.13 дахь заалт:
“40.1.12.энэ хуулийн 13.2.6-д заасан судалгааны тайлан;
40.1.13.энэ хуулийн 271.1-д заасны дагуу батлах
захиргааны хэм хэмжээний актын жагсаалт, 271.3-т заасан хугацааны талаарх мэдээлэл.”
14/41 дүгээр зүйлийн 41.3.6 дахь заалт:
“41.3.6.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 36.15-д заасан хугацааг хангасан эсэх.”
15/44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг:
“44.3.Холбогдох төрийн байгууллага нь хүний хувийн мэдээлэл,
төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад хууль тогтоомжийн хувийн хэрэгтэй иргэд, олон нийт чөлөөтэй танилцах нөхцөлийг бүрдүүлнэ.”
16/45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг:
“45.5.Хууль тогтоомжийн цахим сан нь хөгжлийн бэрхшээлтэй
хүний онцлог хэрэгцээнд тохирсон хэлбэрээр ашиглах боломжтой байна.”
17/51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэг:
“51.5.Энэ хуулийн 49.1, 49.2-т заасан этгээд хууль тогтоомжийн
хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.”
2 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 17 дугаар
зүйлийн 17.2 дахь хэсгийн “үр нөлөөг” гэсний дараа “шалгуур үзүүлэлтийг сонгох, хуулийн төслөөс үр нөлөөг тооцох хэсгийг сонгох, үр нөлөөг тооцох, үр дүнг үнэлж, зөвлөмж өгөх үе шаттайгаар” гэж, 21 дүгээр зүйлийн 21.9.1 дэх заалтын “нийцэж байгаа эсэх” гэсний дараа “, түүний үзэл баримтлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг дэмжиж байгаа эсэх үндэслэл, тайлбар” гэж, мөн зүйлийн 21.13 дахь хэсгийн “бодлогод нийцээгүй,” гэсний дараа “тухайн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжих боломжгүй,” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, 28.3.1 дэх заалтын “гарчиг” гэсний дараа “, бүтцийн товьёг” гэж, 28.3.3 дахь заалтын “нэр томьёоны тайлбар” гэсний өмнө “цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулсан” гэж, 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалтын “ухагдахууны үүсэл” гэсний дараа “, нэр томьёог нийцүүлсэн талаарх тайлбар” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “хавсаргана” гэсний өмнө “энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж” гэж, 38 дугаар зүйлийн 38.2
дахь хэсгийн “цахим хуудсандаа” гэсний дараа “болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд” гэж, 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн “байршуулах бөгөөд” гэсний дараа “хууль тогтоомжийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн эх хувь, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтийн түүх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг хавсаргана. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах хэсэг,
заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалт:
“13.2.6.шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар
гадаад улсын хууль тогтоомжийн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгааг үндэсний эрх зүйн тогтолцооны онцлог, хөгжлийн чиг хандлагыг харгалзан оновчтой хувилбарыг үндэслэлийн хамт санал болгох зарчмыг баримтлан хийх.”
2/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг:
“17.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний
үнэлгээг хөндлөнгийн судлаач, хуулийн этгээдээр энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ.”
3/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:
“18.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг баталснаар
үүсэх зардлын тооцоог гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалын дагуу дараах байдлаар үнэлж, тодорхойлно:
18.1.1.хууль тогтоомжийн төслийн улсын төсөвт үзүүлэх
нөлөөллийг тооцох;
18.1.2.хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн
хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамаарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцох.”
4/38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэг:
“38.7.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа
дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх саналын товьёгийг тайлбар, үндэслэлийн хамт албан ёсны цахим хуудсандаа болон хууль тогтоомжийн төсөлд санал авах
нэгдсэн цахим системд байршуулна. Хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим систем энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн байна.”
5/40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг:
“40.3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 115, 117, 118 дугаар зүйлд заасан тайлан, илтгэл энэ хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.”
6/49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэг:
“49.1.Дараах хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын
үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлнэ:
49.1.1.Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалт,
үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа хууль тогтоомж;
49.1.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан
тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа хууль тогтоомж.
49.2.Энэ хуулийн 49.1, 49.3-т зааснаас бусад хууль тогтоомжийн
хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.”
4 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн
33.5 дахь хэсгийн “33.3.3-т” гэснийг “33.3.4-т” гэж, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсгийн “40.1.3-т” гэснийг “40.1.3, 40.1.4-т” гэж, мөн зүйлийн 38.9 дэх хэсгийн “12.2.23, 12.2.24-т” гэснийг “12.4-т” гэж, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн “39.3-т” гэснийг “39.3, 39.4-т” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх заалтын “40.1.1-40.1.8-д” гэснийг “40.1.1-40.1.9-д” гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “хянана” гэснийг “хянах бөгөөд төслийн бүрдүүлбэрийг хянах хуудсыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална” гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “гэрээний” гэснийг “гэрээ, түүний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга, эх бичвэрийн” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.4 дэх заалтын дугаарыг “4.1.2-4.1.5” гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн дугаарыг “17.4” гэж, 28 дугаар зүйлийн 28.3.6-28.3.10 дахь заалтын дугаарыг “28.3.7-28.3.11” гэж, 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалтын дугаарыг “33.3.4” гэж, 39 дүгээр зүйлийн 39.3, 39.4 дэх хэсгийн дугаарыг “39.4, 39.5” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтын дугаарыг “40.1.4” гэж, мөн зүйлийн 40.1.4 дэх заалтын дугаарыг
“40.1.6” гэж, мөн зүйлийн 40.1.6-40.1.10 дахь заалтын дугаарыг “40.1.7-40.1.11” гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн дугаарыг “44.4” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар
зүйлийн 38.9 дэх хэсгийн “12.2.1,”, “12.2.17,” гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын “товч болон дэлгэрэнгүй танилцуулга,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар
зүйлийн 12.2.17, 12.2.24 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.





