Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй: 1/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:
“13.3.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг
урьдчилан тандан судлах судалгааг анхдагч хуулийн төсөл болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зарчмын шинжтэй зохицуулалт шинээр нэмж оруулж байгаа хуулийн төслийг боловсруулахад хийнэ.”
2/14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг:
“14.4.Хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай
хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багцлан боловсруулж, өргөн мэдүүлж болно.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу хэд хэдэн хуулийн төслийг
багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж анхдагч хуулийн төсөл боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд төсөл тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлалаар тодорхойлж болно.”
3/15 дугаар зүйлийн 15.11, 15.12 дахь хэсэг:
“15.11.Энэ хуулийн 12.2.8-д заасан хуулийн төслийн үзэл
баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, батлах бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өргөн мэдүүлнэ.
15.12.Энэ хуулийн 22.1.3-т заасан хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн нэрээр боловсруулж батлах бөгөөд хуулийн нэрийг өөрчлөх бол энэ талаар үзэл баримтлалын төсөлд тусгана.”
4/261 дүгээр зүйлийн 261.2, 261.3 дахь хэсэг:
“261.2.Тухайн хуульд хуулийн үйлчлэх хугацааг заасан тохиолдолд
тус хугацаа дуусмагц хууль хүчингүй болно.
261.3.Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан
хэрэглэхгүй.”
5/29 дүгээр зүйлийн 29.2-29.4 дэх хэсэг:
“29.2.Хуулийн төсөлд шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм
хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох, зарим үг, өгүүлбэр, тоо, тэмдэгт хасах талаар тусгана.
29.3.Шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулна.
29.4.Энэ хуулийн 14.5-д зааснаас бусад хуулийн төслийг
дагалдуулан анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхийг хориглоно.”
6/30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэг:
“30.8.Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга
ижил нэр томьёог дагаж өөрчлөх шаардлагатай тохиолдолд ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгаж болно.”
7/33 дугаар зүйлийн 33.3-33.6 дахь хэсэг:
“33.3.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл
болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрд дараах мэдээллийг агуулсан тайлбарыг тусгана:
33.3.1.нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, үг,
өгүүлбэрийг хасах, хүчингүй болсонд тооцох болсон үндэслэл, шаардлага;
33.3.2.зохицуулахаар тусгасан харилцааны агуулга,
зохицуулалтыг хэрхэн ойлгох тухай;
33.3.3.нэр томьёо, ухагдахууны үүсэл.
33.4.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад энэ хуулийн 33.3-т
заасан тайлбарыг шинэчилсэн найруулга бол бүлгээр, нэмэлт, өөрчлөлт бол зүйл, эсхүл хэсэг, заалт тус бүрээр багцлан тусгана.
33.5.Энэ хуулийн 33.3.3-т заасан хуулийн төслийн нэр томьёо,
ухагдахууны үүслийг тайлбарлахад холбогдох хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болно.
33.6.Хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд хуулийн
төслийн дэлгэрэнгүй танилцуулга, хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеийн хуралдааны тэмдэглэлийг ашиглаж болох бөгөөд эдгээр нь хуулийн албан ёсны тайлбар болохгүй.”
8/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:
“38.4.Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг
бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулсан бол энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг өөрийн албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авна. Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг англи хэл дээр орчуулж, хамтад нь байршуулна.”
9/461 дүгээр зүйл:
“461 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн орчуулга хийх
461.1.Засгийн газар шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн
орчуулгыг англи хэлээр хийнэ.
461.2.Хууль тогтоомжийн орчуулгын зардлыг улсын төсвөөс
санхүүжүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.
461.3.Хууль тогтоомжийн орчуулгын санг бүрдүүлэх, эрх зүйн
мэдээллийн нэгдсэн санд байршуулах ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
461.4.Энэ хуулийн 38.4-т заасан хууль тогтоомжийн орчуулгыг
тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш 90 хоногийн дотор эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулна.”
10/51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг:
“51.4.Хууль тогтоомжийн зохицуулах харилцааны онцлог,
асуудлаас хамааран хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ хууль тогтоомжид бүхэлд нь, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтыг сонгож болно.”
2 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар
зүйлийн 20.3 дахь хэсгийн “саналыг” гэсний дараа “бичгээр” гэж, мөн зүйлийн 20.4 дэх хэсгийн “төслөө” гэсний дараа “түүний үзэл баримтлал, танилцуулга,” гэж, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтын “бие даасан санаа” гэсний өмнө “өгүүлбэрүүд нь нэг санааг илэрхийлж байвал нэг хэсэгт тусгах ба” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь заалтын “удирдлага болгох” гэсний дараа “зарчим” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “хуулийн төслийн” гэсний дараа “талаар товч болон дэлгэрэнгүй” гэж, мөн зүйлийн 33.2 дахь хэсгийн “төслийн” гэсний дараа “товч” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын “үзэл баримтлал,” гэсний дараа “товч болон дэлгэрэнгүй” гэж, Наймдугаар бүлгийн гарчгийн “БҮРДҮҮЛЭХ,” гэсний дараа “СИСТЕМЧЛЭХ,” гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллага” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах зүйл,
хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
“1.1.Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад
шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/-ийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
2/7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэг:
“7.3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь хууль
тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар анхдагч хууль болон шинэчилсэн найруулга гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно.
7.4.Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газар баталж, Улсын Их
Хуралд танилцуулна.”
3/12 дугаар зүйлийн 12.2.11 дэх заалт:
“12.2.11.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний
удирдлагын тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-т заасан баримт бичгийг батлах тухай;”
4/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
“14.3.Энэ хуулийн 14.2.1-д заасан үндэслэл, шаардлагыг хууль
тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөлд тодорхой тайлбарлаж тусгана. Хууль тогтоомжийн төсөл нь хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт нийцэж байгаа эсэхийг үндэслэл, шаардлагад тодруулна.”
5/15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалт:
“15.7.1.эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын
нийтлэг харилцаа;”
6/30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсэг:
“30.2.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд хууль зүйн нэр
томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тодорхойлох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
30.3.Зөвлөл нь энэ хуулийн 30.2-т заасан чиг үүргийг
хэрэгжүүлэхдээ Монгол хэлний тухай хуульд заасан Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодруулга авч болно.”
7/38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг:
“38.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль
тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана.”
8/45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг:
“45.3.Энэ хуулийн 45.1-д заасан хууль тогтоомжийн цахим санг
Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд хариуцан байршуулах бөгөөд санг бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
9/49 дүгээр зүйл:
“49 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт
үнэлгээ хийх байгууллага
49.1.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр
дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.
49.2.Засгийн газраас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн
үр дагаврын үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
49.3.Энэ хуулийн 15.7.1-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн
үр дагаварт хийх үнэлгээг Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид “Хүрээлэн” гэх/ хэрэгжүүлнэ.
49.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн
байгууллагаар үнэлгээ хийлгэх буюу хамтран ажиллаж болно.
49.5.Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
49.6.Хүрээлэн энэ хуулийн 15.7.1-д зааснаас бусад хууль
тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ болон энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4-т заасан судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болно.
49.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний
зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.”
10/51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг:
“51.1.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулах,
шинэчлэн найруулах, багц хуулийн төсөл боловсруулахад түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлж, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлно.”
11/52 дугаар зүйл:
“52 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын
үнэлгээний дүнг хэлэлцэх
52.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний
дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах,
хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
52.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн
батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно.”
4 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
9.3 дахь хэсгийн “, түүнчлэн” гэснийг “болон” гэж, 12 дугаар зүйлийн 12.2.8 дахь заалтын “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний” гэснийг “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах” гэж, мөн зүйлийн 12.2.17 дахь заалтын "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д" гэснийг "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтын “үүсч” гэснийг “үүсэж” гэж, мөн зүйлийн 14.2.4 дэх заалтын “хуульд” гэснийг “шинэчлэн найруулах,” гэж, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “асуудлыг” гэснийг “асуудал” гэж, 21 дүгээр зүйлийн 21.9.1 дэх заалтын “хуульд” гэснийг “хууль болон хууль зүйн бодлогод” гэж, мөн зүйлийн 21.10 дахь хэсгийн “санал, дүгнэлтийн төслийг” гэснийг “дүгнэлтийг” гэж, мөн зүйлийн 21.12 дахь хэсгийн “саналаа” гэснийг “санал, дүгнэлтээ” гэж, мөн зүйлийн 21.13 дахь хэсгийн “эрх” гэснийг “хууль” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан” гэснийг “Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр” гэж, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтын “нэг” гэснийг “цөөн” гэж, мөн зүйлийн 28.2.5 дахь заалтын “нэгтгэж болно.” гэснийг “нэгтгэх.” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “үзэл баримтлалтай” гэснийг “үзэл баримтлал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой” гэж, мөн зүйлийн 29.1.8 дахь заалтын “журам;” гэснийг “журмыг тусгасан байх.” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын “хэлээрх” гэснийг “хэл дээрх” гэж, 38 дугаар зүйлийн 38.4-38.8 дахь хэсгийн дугаарыг “38.5-38.9” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “үүрэг бүхий холбогдох бусад” гэснийг “чиг үүрэг бүхий” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.10 дахь заалтын “товъёг” гэснийг “товьёг” гэж, мөн заалтын “38.6-д” гэснийг “38.7-д” гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн “72 цагийн дотор” гэснийг “ажлын гурван өдрийн дотор” гэж, Аравдугаар бүлгийн гарчгийн “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ,” гэснийг “ҮР ДАГАВРЫН” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар
зүйлийн 20.3 дахь хэсгийн “Төрийн захиргааны төв байгууллагын саналд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна.” гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсгийн “эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэл,” гэснийг, мөн зүйлийн 21.11 дэх хэсгийн “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ.” гэснийг, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийн “үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг,
9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг, 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2.4, 12.2.12, 12.2.13, 12.2.14 дэх заалтыг, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг, 26 дугаар зүйлийг, 29 дүгээр зүйлийн 29.1.9, 29.1.10, 29.1.11 дэх заалтыг, 50 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠣᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔᠆ ᠤ᠋ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠓᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᠵᠦ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨ ᠡ᠃»
᠒/᠑᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠔᠂ ᠑᠔᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠔᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠴᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠪᠠᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠠᠲᠠᠢ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠨᠢᢉᠡᠨ
ᠵᠡᠷᢉᠡ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠪᠠᠭᠴᠠᠯᠠᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠ᠋ᠷᢈᠦᠠ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠔᠂᠕᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠔᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠳᠦ ᢈᠡᠳᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠴᠠᠯᠠᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠨᠢᢉᠡ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ
ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»
᠓/᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠑᠑᠂ ᠑᠕᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠕᠂᠑᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠂᠘᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠴᠢᠨ ᠶᠢᠰᠦᠳᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
Moehgo& Folo_ oa HeolI
᠑᠕᠂᠑᠒᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋
ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠦᠯ ᠠ᠋ᠨᠡ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃»
᠔/᠒᠖᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠑᠂᠒᠂ ᠒᠖᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠒᠖᠑᠂᠒᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠮᠠᠭᠴᠠ
ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠖᠑᠂᠓᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠤᠢᢉᠡᠢ᠃»
᠕/᠒᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠒᠆ ᠒᠙᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠒᠙᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠱᠡᠭᠡᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠ᠋ᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ
ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ
ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ᠂ ᠵᠠᠷᠢᠮ ᠦᢉᠡ᠂
ᠥᢉᠦᠯᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉᠲᠦ ᠬᠠᠰᠤᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠒᠙᠂᠓᠂ᠱᠡᠭᠡᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠙᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠕᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»
᠖/᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠓᠐᠂᠘᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠢᠵᠢᠯ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ
ᠱᠡᠭᠡᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠢᠵᠢᠯ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠵᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»
᠗/᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠓᠆᠓᠓᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠓᠓᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠭᠠᠷᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ
ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ:
᠓᠓᠂᠓᠂᠑᠂ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠦᢉᠡ᠂ ᠥᢉᠦᠯᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠰᠤᠬᠤ᠂ ᢈᠥᠴᠦᠨ
ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ;
᠓᠓᠂᠓᠂᠒᠂ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ;
᠓᠓᠂᠓᠂᠓᠂ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ᠂ ᠤᠬᠠᠭᠳᠠᠬᠤᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ᠃
᠓᠓᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯ ᠪᠦᠯᠦᢉ ᠢᠶᠡᠷ᠂ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠪᠦᠯ ᠵᠦᠢᠯ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠭᠴᠠᠯᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠓᠓᠂᠕᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓᠂᠓᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ᠂ ᠤᠬᠠᠭᠳᠠᠬᠤᠨ ᠤ᠋ ᠠ᠋ᢉᠦᠰᠦᠯ ᠢ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠰᠣᠶᠤᠷᠬᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠨᠢᢉᠡᠳᠦᠨ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠓᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ
ᠠ᠋ᠳᠡᢉᠡᠷ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠬᠤ ᠤᠢᢉᠡᠢ᠃»
᠘/᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠘᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠓᠘᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠴᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠐᠂᠑᠂᠒᠂ ᠔᠐᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋
ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠖᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠠ᠋ᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠦᠨ ᠠ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠩᠯᠢ ᢈᠡᠯᠡ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠢ
ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠙/᠔᠖᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
« ᠔᠖᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ
᠔᠖᠑᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠩᠯᠢ ᢈᠡᠯᠡ ᠪᠠᠷ ᢈᠢᠨ ᠡ᠃
᠔᠖᠑᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ
ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠠ᠋ᢈᠢ ᠠ᠋ᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠠ᠋ᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠖᠑᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ
ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃
᠔᠖᠑᠂᠔᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠘᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠙᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠑᠐/᠕᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠕᠑᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ᠂ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠦᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠢᠮ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠰᠠᠨᠠᠯ » ᠢ᠋ ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
« ᠪᠢᠴᠢᢉ ᠢᠶᠡᠷ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠥᠰᠦᠯ ᠶ᠋ᠢᠠᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ᠂ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂»
ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠡᠨᠡᠭ ᠡ » ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠠ᠋ᠮᠦᠨ ᠡ « ᠥᢉᠦᠯᠡᠪᠦᠷᠢ ᠨᠣᢉᠦᠳ ᠨᠢ ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠨᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠨᠢᢉᠡ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ ᠪᠠ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋
ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠵᠠᠷᠴᠢᠮ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠪᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ
ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠣᠪᠴᠢ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠐ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠐᠂᠑᠂᠒
ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ᠂ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠣᠪᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠨᠠᠢᠮᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ
« ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮᠴᠢᠯᠡᢈᠦ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠡᠷᠣᠭ ᠡ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
«᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠠᠢᠢᠭᠣᠯᠣᠯᠭ ᠡ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠶ᠋ᠢᠡᠷ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠂᠑᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ »
ᢉᠡᢈᠦ/᠆ ᠶᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠨ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠ᠋ᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ᠂
ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃»
᠒/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠓᠂ ᠗᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠗᠂᠓᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠥᢉᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋᠂ ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ
ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠤᠭ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂
ᠠ᠋ᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠔᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠓/᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
« ᠑᠒᠂᠒᠂᠑᠑᠂ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠔᠂ ᠔᠂᠑᠂᠕᠂
᠔᠂᠑᠂᠖᠂ ᠔᠂᠑᠂᠘᠂ ᠔᠂᠑᠂᠑᠒᠂ ᠔᠂᠑᠂᠑᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ;»
᠔/᠑᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠔᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢᠯᠠᠵᠤ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠬᠤ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶ ᠡ᠂
ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠ᠋ᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠕/᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
« ᠑᠕᠂᠗᠂᠑᠂ᠠ᠋ᠷᠡᢈᠦᠣ᠂ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ;»
᠖/᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠒᠂ ᠓᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠓᠐᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠲᠡᠢ
ᠣᠨᠤᠭᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠢᢉᠳᠡᠯᠡᠨ ᢈᠡᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠷ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠵᠥᠪᠯᠡᠯ » ᢉᠡᢈᠦ/ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠐᠂᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠠᠪᠴᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»
᠗/᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠘᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠓᠘᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠴᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
᠔᠐᠂᠑᠂᠒᠂ ᠔᠐᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠥᢉᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠵᠢᠭᠠᠨ ᠠ᠃»
᠘/᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠔᠕᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠕᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ
ᠠ᠋ᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠙/᠔᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
« ᠔᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠪᠠᠢᠢᠭᠣᠯᠣᠯᠭ ᠡ
᠔᠙᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᢈᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ
ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠙᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᢈᠢᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠙᠂᠓᠂ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢈᠦ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ « ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ » ᢉᠡᢈᠦ/ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠔᠙᠂᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ ᠪᠦᠶᠤ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠙᠂᠕᠂ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠙᠂᠖᠂ᢈᠥᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ
ᢈᠢᢈᠦ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠋ᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠂᠒᠂ ᠑᠒᠂᠑᠂᠓᠂ ᠑᠒᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ
ᢈᠢᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠙᠂᠗᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠑᠐/᠕᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠕᠑᠂᠑᠂ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠭᠴᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠨᠳᠦᠷᠡᠯ᠂ ᠪᠠᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ᠂
ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠ᠋ᠶᠡᠷᢉᠦ᠂ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ᠂ ᠦᠷ ᠡ
ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢᠲᠤ ᠬᠤᠪᠢᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠑/᠕᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
« ᠕᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ
᠕᠒᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠ᠋ᠷᠴᠢᠮᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠨᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮᠴᠢᠯᠡᠨ ᠻᠣᠳᠢᠹᠢᠻᠠᠼᠢ ᢈᠢᢈᠦ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠕᠒᠂᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠯ᠂ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠱᠡᠭᠡᠷᠳᠡᠯᠭ ᠡ ᠲᠡᠢ ᠪᠦᠯ ᠤᠭ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ
ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠥᢉᠴᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»
᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠂ ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
« ᠪᠦᠯᠤᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠦ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ
ᠪᠦᠲᠦᠴᠡ᠂ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒᠂᠑᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ
ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋
ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠠ᠋ᢉᠦᠰᠴᠣ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
« ᠠ᠋ᢉᠦᠰᠴᠦ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠑᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
« ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠰᠠᠨᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠑᠓
ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠠ᠋ᠷᢈᠡ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠬᠠᠤᠯᠢ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠯᠭᠠᠮᠳᠠᠭᠰᠠᠨ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠘
ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠨᠢᢉᠡ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠴᠥᢉᠡᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠒᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠵᠦ
ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᢈᠦ᠃» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠦᠵᠡᠯ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ ᠲᠠᠢ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠦᠵᠡᠯ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠯ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠤᠢᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠵᠢᠷᠤᠮ;»
ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠐ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠐᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
« ᢈᠡᠯᠡ ᠪᠠᠷ ᢈᠢ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᢈᠡᠯᠡ ᠳᠡᢉᠡᠷᠡᢈᠢ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠘᠂᠔᠆ ᠓᠘᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ « ᠓᠘᠂᠕᠆᠓᠘᠂᠙ » ᢉᠡᠵᠦ᠂
᠓᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠰᠤᠳ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠴᠢᢉ ᠠ᠋ᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠐ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠔᠐᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠲᠣᠪᠶᠤᠭ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠲᠣᠪᠶᠤᠭ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠓᠘᠂᠖᠆ᠳ᠋ᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠓᠘᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ » ᢉᠡᠵᠦ᠂
᠔᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠗᠒ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠠ᠋ᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠠᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ
ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ « ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ » ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠠ᠋ᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠰᠦᢉ ᠵᠢᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂
᠒᠑ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠠ᠋ᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠑᠑
ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠳᠠᠶᠢᠨ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠳᠠᠶᠢᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠵᠡᠷᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠯ ᠬᠣᠷᠢᠭᠠᠲᠤ ᠠ᠋ᠪᠠᠳᠴᠢᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠴᠢ ᠠ᠋ᠴᠠ
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠳᠠᠪᠠᠨ ᠲᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠰᠤᠳ
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠗᠒ ᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠨᠠᠯ ᠶ᠋ᠢᠡᠨ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠘᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋
ᠠᠶᠤᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠ᠋ᢉᠦᠳᠡᠨ ᠠ᠋ᠴᠡ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠡᠰᠣᠰᠣᠭᠡᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋᠂ ᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋᠂
᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠑᠂᠕᠂ ᠑᠒᠂᠒᠂᠔᠂ ᠑᠒᠂᠒᠂᠑᠒᠂ ᠑᠒᠂᠒᠂᠑᠓᠂ ᠑᠒᠂᠒᠂᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ᠂ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ᠂
᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠙᠂ ᠒᠙᠂᠑᠂᠑᠐᠂ ᠒᠙᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ᠂ ᠕᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠥᠴᠦᠨ ᠤᠢᢉᠡᠢ
ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ