Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1126)
— 1223 —

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.9 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“12.2.9.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх;”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.31 дүгээр зүйл нэмсүгэй:

“15.31 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчих

1.Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэж худал мэдээлэл тараасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 24 (1126)1223-р хуудас