Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1377)
— 1523 —

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг:

“13.7.Даатгуулагч энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд энэ

хуулийн 13.1.2-т заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө.”

2/16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг:

“16.7.Энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд даатгагч энэ хуулийн

15.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх ба хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа үнэлгээний тайлан шаардахгүйгээр эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.”

2 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн дараах

хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:

“13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд нь даатгалын

тохиолдлын тодорхойлолтын маягтыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөнө.”

2/16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг:

“16.6.Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд

хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 32, 1525-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 32 (1377)1523–1525-р хуудас