Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1025)
— 587 —

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

12 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

12.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд7 заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд8 заасан хариуцлага хүлээлгэнэ.

13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

13.1.Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

7Төрийн албаны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 8Зөрчлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “мөрдөх алба,” гэсний дараахь “тахар,” гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 20 (1025)587-р хуудас