Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1100)
— 1984 —

Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4 дэх заалт, мөн зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “эрхэлж байсан” гэсний дараа “, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй” гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг: “5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.” 2/8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг: “8.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.” 3 дугаар зүйл.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

2019 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

Төрийн мэдээлэл · 2019 · № 47 (1100)1984-р хуудас