Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1953 —

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийн “Хууль зүй, дотоод хэргийн” гэснийг “Хууль зүйн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн “дотоод хэргийн” гэснийг “хууль зүйн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2, 16.5 дахь хэсгийн “хууль зүй, дотоод хэргийн” гэснийг “хууль зүйн” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1953-р хуудас