Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд
доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.4.8 дахь заалт:
“9.4.8.нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатай
хамтран энэ хуулийн 9.2.4-т заасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх.”
2/21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг:
“21.6.Баруун гар талдаа жолооны хүрдтэй механикжсан тээврийн
хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор импортлохыг хориглоно.”
2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“14.6.Сургалт явуулах стандартын шаардлагагыг хангаагүй, эсхүл
сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно.”
3 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн
14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “журмыг” гэснийг “болон шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журмыг” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын “, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” гэснийг, мөн зүйлийн 8.3 дахь хэсгийн “зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалтыг, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг, мөн зүйлийн 18.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2030
оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын
хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.