Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1377)
— 1518 —

Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 17.6 дахь хэсэг нэмсүгэй:

“17.6.Энэ хуулийн 17.1-д заасан автотээврийн хэрэгслийн

техникийн хяналтыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.”

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн

17.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“17.3.Энэ хуулийн 17.6-д заасны дагуу эрх шилжүүлснээс бусад

автотээврийн хэрэгслийн техникийн үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана.”

3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн

12.2, 12.3 дахь хэсгийг, 171 дүгээр зүйлийн 171.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 32, 1519-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 32 (1377)1518–1519-р хуудас