Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(889)
— 1539 —

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

54.20.Зам дээр болон замын дагуу суурилуулагдсан гэрэлтүүлгийн эвдрэл, гэмтэл зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол холбогдох этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.21.Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг хэрэглэхэд саад болох эд зүйлсийг байрлуулсан бол зөрчлийг арилгуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ БУСАД

55 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

55.1.Энэ хуулийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 28 (889)1539-р хуудас