Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1219)
— 1553 —

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 22-ны өдөр хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын “ажиллуулах” гэсний дараа “, холбогдох зардлыг шийдвэрлэх” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 21 (1219)1553-р хуудас