Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1377)
— 1526 —

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 58 дахь хэсэг нэмсүгэй:

“58.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвар нэвтрэх журам

зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь

хэсгийн “хуульд заасан хугацаанд биелүүлээгүй” гэсний дараа “, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэж, 3.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “14.6” гэсний дараа “14.7 дугаар зүйлийн 1, 5, 18, 51 дэх хэсэг” гэж, 14.7 дугаар зүйлийн 18 дахь хэсгийн “хүлээлгэхээргүй бол” гэсний дараа “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн

7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн

хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 32, 1527-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 32 (1377)1526–1527-р хуудас