Зөрчлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ 2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БоЛСоНД ТооЦоХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
БАРИЛГыН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 50 дугаар зүйлийг доор
дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“50 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50.3.Барилгын тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь
тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ