Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1015)
— 338 —

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн гарчгийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Стандарт, тохирлын үнэлгээний төрийн хяналт шалгалтыг” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналт шалгалтыг” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “үндэсний стандартыг” гэснийг “техникийн зохицуулалтыг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн “худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Засгийн газар” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийн “стандартчилал,” гэснийг хассугай.

Төрийн мэдээлэл · 2018 · № 10 (1015)338-р хуудас