Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1377)
— 1528 —

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд доор

дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/1.4 дүгээр зүйлийн 1.6 дахь заалт:

“1.6.“замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем” /цаашид “автоматжуулсан систем” гэх/ гэж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг өнгө, улсын дугаар, төрөл, үйлдвэрлэгчээр нь таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгах, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан мэдээллийн системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг.”

2/1.8 дугаар зүйлийн 6.66 дахь заалт:

“6.66.Хотын стандартын хяналтын улсын байцаагч

Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зөрчил.”

3/2.2 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг:

“8.Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын

үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна.

9.Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл

нийлүүлэх, солилцох, ашиглах, мэдээлэлтэй танилцах журмыг энэ хуульд нийцүүлэн Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн

1.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “зөрчил илрүүлсэн бол” гэсний дараа “, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “6.30” гэсний дараа “, 6.32, 6.62, 6.63” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “6.61” гэсний дараа “, 6.64, 6.65, 6.66” гэж, 7.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт “Шийтгэлийн хуудас нь цахим хэлбэртэй байж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “мэдээлэх” гэсний дараа “, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх” гэж, 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “6.30” гэсний дараа “6.32,” гэж, “6.62” гэсний дараа “, 6.63” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “6.31,” гэсний дараа “6.33,” гэж, “6.61” гэсний дараа “, 6.63, 6.64, 6.65, 6.66” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн

6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар

баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2, 10.3 дахь заалт, 11, 16, 17, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29 дэх хэсгийн 29.1, 29.3 дахь заалт, 31, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 47, 48, 50, 57, 58 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан системээр гүйцэтгэсэн бол шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгээр баталгаажуулж болно.

2.3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ

сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.”

4 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар

зүйлийн 6.6 дахь заалтын “6.30 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг,” гэснийг “6.30 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг,” гэж, “53 дахь хэсэгт” гэснийг “53, 57 дахь хэсэгт” гэж, 2.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын “прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;” гэснийг “зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “прокурорын нэгдсэн бүртгэлд” гэснийг “зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд” гэж, 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэснийг “зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.” гэж, 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.” гэснийг “зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэнэ.” гэж, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлж,” гэснийг “зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэж,” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт” гэж, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “3.8 дугаар зүйлийн” гэснийг “3.10 дугаар зүйлийн” гэж, 7.5

дугаар зүйлийн 8 дахь хэсгийн “харьяалах шүүхэд хүсэлт гаргана.” гэснийг “харьяаллын дагуу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл тухайн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн шүүхэд хүсэлт гаргана.” гэж, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “7.6 дугаар зүйлийн” гэснийг “7.7 дугаар зүйлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийн 3 дугаар зүйлийг 2026 оны 01 дүгээр

сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 32, 1531-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 32, 1532-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 32 (1377)1528–1532-р хуудас