Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14, 15 дахь хэсэг нэмсүгэй:
“14.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоног байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж болно.
15.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журам нь энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.8 дугаар зүйлийн 6.22 дахь заалт:
“6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил;”
2/1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.”
3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын “17.1 дүгээр зүйлийн 79, 80 дахь хэсэгт заалтад” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 35, 36 дахь хэсэгт” гэж, мөн зүйлийн 6.8 дахь заалтын “15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” гэснийг “15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 10, 11, 12, 13, 15 дахь хэсэг, 18.3, 18.5, 18.6, 18.7 дахь заалт, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дэх хэсэгт” гэж, мөн зүйлийн 6.10 дахь заалтын “16.4 дүгээр зүйлд” гэснийг “16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт” гэж, мөн