Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1102)
— 2155 —

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “Сонгуулийн тухай,” гэсний дараа “Улсын Их Хурлын сонгуулийн тухай,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийн “сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/- ийн болон салбар, хэсгийн хорооны” гэснийг “сонгуулийн хороодын” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/- ийн хороо”, мөн зүйлийн 10.2 дахь хэсгийн “Сонгуулийн салбар хороо”, мөн зүйлийн 10.4 дэх хэсгийн “Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар, хэсгийн хороод” гэснийг “Сонгуулийн хороод” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.2 дахь заалтын “сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны” гэснийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын” гэж, 13 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 13.1 дэх хэсгийн “Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн” гэснийг “Аймаг, нийслэлийн сонгуулийн” гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн “сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн болон салбар хороонд” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.16 дахь заалтын “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн” гэснийг “тухайн сонгуулийн жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдөр

Төрийн мэдээлэл · 2019 · № 49 (1102)2155-р хуудас