Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор
дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.35-4.1.40 дэх заалт:
“4.1.35.“форвард гэрээ” гэж талуудад тодорхой тоо,
хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
4.1.36.“своп гэрээ” гэж талуудад хоёр өөр суурь хөрөнгө,
санхүүгийн хэрэгслээс үүсэх ирээдүйн мөнгөн урсгал болон төлбөрийн үүргийг тогтоосон хугацаанд солилцох үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг;
4.1.37.“хаалттай хүрээнд худалдах” гэж үнэт цаасыг
нийтэд санал болгохгүйгээр 50-аас дээшгүй тооны этгээдэд урьдчилан тохиролцон, эсхүл шууд санал болгон худалдахыг;
4.1.38.“хувьцааны хамтын санхүүжилт” гэж гарааны
компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 501.1-д заасан этгээдээр дамжуулан өөрсдийн бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах үйл ажиллагааг;
4.1.39.“номиналь данс” гэж харилцагчийн мөнгөн хөрөнгө
болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, хадгалах болон төлбөр гүйцэтгэх зориулалт бүхий дансыг;
4.1.40.“олон улсын санхүүгийн байгууллагын өрийн
хэрэгсэл” гэж Монгол Улсын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын үнэт цаасны зах зээлд гаргах өрийн хэрэгслийг.”
2/5 дугаар зүйлийн 5.1.11, 5.1.12 дахь заалт:
“5.1.11.үнэт цаасны зах зээлд банкнаас гаргасан
хадгаламжийн сертификат;
5.1.12.олон улсын санхүүгийн байгууллагын өрийн
хэрэгсэл.”
3/10 дугаар зүйлийн 10.15.7-10.15.9 дэх заалт:
“10.15.7.гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх
байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад нийтэд санал болгон үнэт цаасаа гаргах;
10.15.8.банкнаас үнэт цаасны зах зээлд хадгаламжийн
сертификат гаргах;
10.15.9.олон улсын санхүүгийн байгууллагын өрийн
хэрэгсэл гаргах.”
4/161 дүгээр зүйл:
“161 дүгээр зүйл.Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл
161.1.Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгслийг
биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргаж болно.
161.2.Энэ хуулийн 161.1-д заасны дагуу гаргах өрийн хэрэгслийг
бүртгэх, түүнд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журмыг Хороо батална.”
5/191 дүгээр зүйл:
“191 дүгээр зүйл.Банкнаас үнэт цаасны зах зээлд гаргасан
хадгаламжийн сертификат арилжих
191.1.Банкны тухай хуулийн 6.1.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөлтэй банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргаж болно.
191.2.Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн
сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнахтай холбогдох журмыг Төв банк /Монголбанк/ болон Хадгаламжийн даатгалын корпорацийн саналыг харгалзан Хороо батална.
191.3.Банк хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд
арилжихаар гаргахдаа Төв банк /Монголбанк/-ны санал, дүгнэлтийг гаргуулж, Хороонд ирүүлнэ.’’
6/20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэг:
“20.4.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргагч болон олон улсын
санхүүгийн байгууллагад энэ хуулийн 20.1.3, 20.1.4, 20.1.6, 20.1.8, 20.1.10 дахь заалт хамаарахгүй.
20.5.Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын
талаарх тогтмол болон тухай бүр ирүүлэх мэдээлэл, түүний ил тод байдлын журмыг Хороо батална.”
7/24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт:
“24.1.19.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа.”
8/24 дүгээр зүйлийн 24.10-24.13 дахь хэсэг:
“24.10.Нийтэд санал болгосноос бусад тохиолдолд энэ хуулийн
24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.13, 24.1.19-д заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцааг худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхэд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
24.10.1.хэлцэл хийж байгаа мөнгөн хөрөнгийн гарал
үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх;
24.10.2.хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах
болон бусад хэлбэрээр шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан байх;
24.10.3.хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахтай
холбоотой Компанийн тухай хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн байх.
24.11.Салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн
зохицуулалттай этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
24.11.1.сүүлийн 2 улиралд Хорооноос баталсан зохистой
харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан байх;
24.11.2.салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл
ажиллагаа явуулах ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах ажилтантай байх;
24.11.3.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг
хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
24.11.4.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны
журмыг баталсан байх.
24.12.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6,
24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан баримт бичгийг ирүүлсэн өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
24.13.Энэ хуулийн 24.12-т заасан шийдвэр гаргахад нэмэлт
баримт бичиг, тайлбар гаргуулах шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно.”
9/25 дугаар зүйлийн 25.1.12 дахь заалт:
“25.1.12.үйл ажиллагаатай холбогдох цахим сүлжээ,
системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангах.”
10/27 дугаар зүйлийн 27.2.8-27.2.10 дахь заалт:
“27.2.8.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь энэ хуулийн
35 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан талаарх нотлох баримт;
27.2.9.үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл,
ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай, түүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байх;
27.2.10.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь мэргэжлийн
хариуцлагын даатгалд даатгуулсан байх.”
11/33 дугаар зүйлийн 33.2.4 дэх заалт:
“33.2.4.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа
эрхлэх хуулийн этгээдийн тухайд Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан тусгай программ хангамжтай байх.”
12/33 дугаар зүйлийн 33.7.4, 33.7.5 дахь заалт:
“33.7.4.Хороонд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд
үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлээгүй;
33.7.5.энэ хуулийн 33.2-т заасан шалгуур, 33.3, 501.3-т
заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон.”
13/36 дугаар зүйлийн 36.17 дахь хэсэг:
“36.17.Брокер үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн номиналь
данс эзэмшихэд тавих нөхцөл шаардлага, тухайн дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.”
14/45 дугаар зүйлийн 45.10, 45.11 дэх хэсэг:
“45.10.Номиналь эзэмшигчээс бусад харилцагчийн үнэт цаасыг
тухайн харилцагчийн нэр дээр бүртгэж, бенефициар өмчлөгчийн дансанд хадгална.
45.11.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа
эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, сааталтай холбоотой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцоно.”
15/46 дугаар зүйлийн 46.7-46.9 дэх хэсэг:
“46.7.Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь
харилцагчийн нэрийн өмнөөс түүний зөвшөөрлөөр үнэт цаасны төлбөр, шилжүүлэг гүйцэтгэж болно.
46.8.Кастодианы харилцагч нь гадаад улсад кастодианы үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй номиналь эзэмшигч, эсхүл итгэмжлэгдсэн өмчлөгч байх тохиолдолд бенефициар өмчлөгчийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу таньж мэдэж, бүртгэнэ.
46.9.Хороо болон кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа
этгээд шаардсан тохиолдолд энэ хуулийн 46.8-д заасан харилцагч нь бенефициар өмчлөгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.”
16/47 дугаар зүйлийн 47.8, 47.9 дэх хэсэг:
“47.8.Нээлттэй хувьцаат компани болох зорилгоор хаалттай
хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын
бүртгэлд бүртгэж, хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид санал болгож, тэдгээрийн хооронд арилжиж болно.
47.9.Энэ хуулийн 47.8-д заасан харилцааг зохицуулсан журмыг
Хороо батална.”
17/501 дүгээр зүйл:
“501 дүгээр зүйл.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа
501.1.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх
этгээд нь тусгай программ хангамжаар дамжуулан гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулна.
501.2.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны үндсэн
орлого нь гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон хөрөнгө оруулагчид тусгай программ хангамж ашиглуулснаас авах шимтгэлээс бүрдэнэ.
501.3.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх
этгээдийн үйл ажиллагаа, түүний программ хангамжид тавих нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбогдсон журмыг Хороо тогтооно.
501.4.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа нь
энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаанд хамаарахгүй.
501.5.Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаанд
тавигдах гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн татан төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ, хөрөнгө оруулалт татах хугацаа болон иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, хөрөнгө оруулах хөрөнгийн дээд хэмжээ, хязгаарлалтыг Хороо тогтооно.”
18/51 дүгээр зүйлийн 51.1.6 дахь заалт:
“51.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн үйл
ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг.”
19/63 дугаар зүйлийн 63.1.20-63.1.24 дэх заалт:
“63.1.20.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл
ажиллагааны журмыг тогтоож, үйлчилгээ үзүүлэгч этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах;
63.1.21.хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх,
хадгалах, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой журмыг батлах;
63.1.22.үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг
үзүүлэхтэй холбогдсон журмыг батлах;
63.1.23.үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад
бэлэглэлээр, өв залгамжлалаар шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг батлах;
63.1.24.хуульд заасан бусад.”
20/78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэг:
“78.3.Дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох үйлдлээс
сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.”
21/80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэг:
“80.6.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс
сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.”
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1 дэх хэсгийн “нийслэл,” гэсний дараа “олон улсын санхүүгийн байгууллага,” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.13 дахь заалтын “хөрөнгө” гэсний өмнө “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан” гэж, мөн зүйлийн 24.3 дахь хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийн “24.1.17” гэсний дараа “, 24.1.19” гэж, мөн зүйлийн 33.6.2 дахь заалтын “33.3” гэсний дараа “, 501.3” гэж, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсгийн “дансанд” гэсний дараа “, эсхүл номиналь дансанд” гэж, мөн зүйлийн 36.11 дэх хэсгийн “харилцагчийн нэр дээр” гэсний дараа “, эсхүл мөнгөн хөрөнгийн номиналь” гэж, 41 дүгээр зүйлийн 41.4.1 дэх заалтын “бэлтгэх,” гэсний дараа “үнэт цаас гаргагч түүний санал болгох үнэт цаасны талаар магадлан шинжилгээ хийх,” гэж, 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийн “бүртгэлийн” гэсний өмнө “тухайлсан” гэж, 51 дүгээр зүйлийн 51.1.1 дэх заалтын “дилерийн” гэсний дараа “, үнэт цаасны итгэмжлэн удирдах” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.6, 63.1.10 дахь заалтын “хасах” гэсний дараа “, түүнтэй холбоотой журмыг тогтоох” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дараах
зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:
“3.1.Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгох, эсхүл хаалттай
хүрээнд гаргах, арилжих, бүртгэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”
2/4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.4 дэх заалт:
“4.1.1.“үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаасыг бүртгүүлэх,
гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зах зээлийн харилцааг;
4.1.2.“биржийн зах зээл” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх
байгууллагад бүртгүүлсэн үнэт цаасыг арилжихтай холбогдсон харилцааг;
4.1.3.“биржийн бус зах зээл” гэж энэ хуулийн 4.1.19-д
заасан этгээд хууль тогтоомжоор хориглоогүй, өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон хөрөнгөөр санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг;
4.1.4.“үнэт цаасны анхдагч зах зээл” гэж үнэт цаас гаргагч
үнэт цаасаа нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд худалдахтай холбогдсон харилцааг;”
3/4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:
“4.1.7.“үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж
опцион гэрээ, фьючерсийн гэрээ, форвард гэрээ, своп гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг;”
4/4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:
“4.1.13.“хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/” гэж
Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны хадгаламжийн /кастодиан/ үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг;”
5/4 дүгээр зүйлийн 4.1.19 дэх заалт:
“4.1.19.“мэргэжлийн хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө
оруулалтын төрөлжсөн банк, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгал, андеррайтер, дилер,
үнэт цаасны итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зэрэг хуулиар болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж тогтоосон бусад этгээдийг;”
6/4 дүгээр зүйлийн 4.1.27 дахь заалт:
“4.1.27.“үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын
бүртгэл” гэж тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг;”
7/9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэг:
“9.3.Үнэт цаас гаргагч урьд нь нийтэд санал болгон гаргасан
тухайн төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар нэмж гаргахдаа хялбаршуулсан журмаар Хороонд бүртгүүлэх ба түүнтэй холбогдсон журмыг Хороо батална.
9.4.Урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан үнэт цаас
гаргагч өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол энэ талаар Хороонд мэдээлэл хүргүүлэх ба олон нийтэд өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ.”
8/9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг:
“9.13.Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас энэ
хуулийн 9.6-д заасны дагуу нийтэд санал болгон гаргах үнэт цаас, түүний танилцуулгыг бүртгэсэн, нийтэд санал болгох болон үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах зөвшөөрөл олгосныг тухайн үнэт цаасанд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд үнэт цаасыг худалдан авсны улмаас хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг бүртгэсэн байгууллага хариуцахгүй.”
9/12 дугаар зүйлийн 12.5-12.7 дахь хэсэг:
“12.5.Энэ хуулийн 12.4-т заасан тайланд үнэт цаасыг хоёрдогч зах
зээл дээр арилжих бэлтгэл хангагдсан тухай үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолтыг хавсаргасан байна.
12.6.Хороо үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдсан
тухай тайланг ажлын гурван өдөрт багтаан хянах ба зохих журмын дагуу явагдсан, үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзсэн тохиолдолд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгоно.
12.7.Хороо доор дурдсан нөхцөлийн аль нэг нь бүрэн хангагдсан
бол үнэт цаасны анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон гэж үзнэ:
12.7.1.үнэт цаасыг тогтоосон үнээр гаргаж байгаа
тохиолдолд санал болгосон бүх үнэт цаас худалдагдсан буюу татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан;
12.7.2.үнэт цаасыг захиалгын бүртгэлийн аргаар санал
болгосон тохиолдолд татан төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг үнэт цаас гаргагчийн холбогдох дансанд бүрэн байршуулсан;
12.7.3.үнэт цаасыг санал болгосны дараа түүний
худалдаагүй үлдсэн хэсгийг андеррайтер нь худалдан авч энэ хуулийн 12.7.1, эсхүл 12.7.2-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн.”
10/16 дугаар зүйл:
“16 дугаар зүйл.Компанийн өрийн хэрэгсэл
16.1.Компанийн өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус
зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргана.
16.2.Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг
бүртгэх журмыг Хороо батална.
16.3.Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгсэл нь
дараах нөхцөлийн аль нэгийг хангасан байна:
16.3.1.үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, эсхүл
баталгаатай байх;
16.3.2.санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл
ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр зэрэглэл тогтоолгосон байх.
16.4.Хорооноос тогтоосон шалгуурыг хангасан компани тодорхой
үнийн дүн бүхий нийт өрийн хэрэгслийг хөтөлбөрийн хүрээнд бүхэлд нь нэг удаа бүртгүүлж болно.
16.5.Энэ хуулийн 16.4-т заасны дагуу бүртгүүлсэн компанийн
өрийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах тохиолдолд эхний гаргах өрийн хэрэгсэл нь энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд гарсан байна.
16.6.Хорооноос зөвшөөрсөн этгээд нь компанийн өрийн хэрэгслийг
эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг тухай бүр шаардах, барьцаа, баталгааны гэрээг байгуулах, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлгүйгээр эдэлнэ.”
11/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
“17.3.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад үнэт
цаас гаргах, эсхүл гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх тохиолдолд Хороонд мэдэгдэнэ.”
12/19 дүгээр зүйл:
“19 дүгээр зүйл.Үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих
19.1.Үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржийн болон биржийн бус
зах зээл дээр гаргах, арилжих, оролцогчид тавих нөхцөл, шаардлага, суурь хөрөнгийн төрлийг тогтоох ерөнхий журмыг Хороо батална.
19.2.Биржийн зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгсэл,
стандарт гэрээний нөхцөл, түүнийг арилжих журмыг тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батална.
19.3.Биржийн бус зах зээл дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийг
арилжихдаа олон улсад хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, стандартыг баримтална.”
13/20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт:
“20.1.6.санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн
тухай хуульд заасан хугацаанд, мөн жилийн эцсийн санхүүгийн тайланг Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгүүлж, аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх;”
14/29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт:
“29.1.2.хууль, Хорооноос тогтоосон журмыг зөрчсөн
талаар үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клиринг, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг өөрийгөө зохицуулах байгууллагаас гаргасан хүсэлт нь үндэслэл бүхий бол;”
15/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:
“33.3.Энэ хуулийн 24.1.15, 24.1.16, 24.1.17-д заасан зохицуулалттай
үйл ажиллагааны төрөл тус бүрд тавих нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтооно.”
16/35 дугаар зүйлийн 35.8, 35.9 дэх хэсэг:
“35.8.Мэргэшлийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй
нь Хорооны төлөөлөл байна.
35.9.Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох,
түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо батална.”
17/36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсэг:
“36.14.Брокерын нэр дээрх харилцагчийн мөнгөн хөрөнгийн
болон үнэт цаасны номиналь данснаас бусдын өмнө брокерийн хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй ба эрх бүхий этгээдээс брокерын дансыг битүүмжлэх тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь дансыг давхар битүүмжлэхийг хориглоно.”
18/41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг:
“41.1.Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр
түүний үнэт цаасыг гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох, захиалга авах, хуваарилах, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах зэрэг ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа гэнэ.”
19/43, 44 дүгээр зүйл:
“43 дугаар зүйл.Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа
43.1.Үнэт цаасны клирингийн үйл ажиллагаа /цаашид “клирингийн
үйл ажиллагаа” гэх/ гэж клирингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд /цаашид “клирингийн байгууллага” гэх/-ээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно:
43.1.1.үнэт цаасны арилжааны хэлцэлд худалдан авагч
талын эсрэг худалдагч тал, худалдагч талын эсрэг худалдан авагч талын үүрэг гүйцэтгэх, үүнтэй холбогдсон эрх хэрэгжүүлэх;
43.1.2.үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцлийн
дагуу үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр гүйцэтгэхтэй холбоотой арилжаанд оролцогч талуудын хүлээх үүргийг хэлцэл тус бүрээр, эсхүл цэвэршүүлсэн дүнгээр тодорхойлох;
43.1.3.үнэт цаас шилжүүлэх болон мөнгөн төлбөр
гүйцэтгэх даалгаврыг төлбөр тооцооны байгууллагад илгээх;
43.1.4.үнэт цаасны арилжааны хэлцэлд оролцогч талууд
үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан үүсэх эрсдэлийг удирдах.
43.2.Клирингийн байгууллага нь клирингийн үйл ажиллагааг
явуулахдаа шударга, үр ашигтай, үр дүнтэй, эрсдэлийг бууруулах зарчмыг баримтална.
43.3.Клирингийн байгууллага гишүүнчлэлтэй /цаашид “клирингийн
гишүүн” гэх/ байх бөгөөд клирингийн гишүүн элсүүлэх шалгуурыг клирингийн байгууллагын журмаар зохицуулна.
43.4.Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл
ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор клирингийн байгууллага нь клирингийн гишүүнээс барьцаа шаардах, барьцаа хөрөнгийг өөрийн дансанд байршуулах, баталгаажсан хэлцэлтэй
холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй.
43.5.Үнэт цаасны арилжааны клиринг, төлбөр тооцооны үйл
ажиллагааг эрсдэлгүй найдвартай гүйцэтгэх зорилгоор клирингийн гишүүн нь өөрийн харилцагчаас захиалгын үнийн дүнгийн тодорхой хувиар барьцаа байршуулахыг шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй.
43.6.Энэ хуулийн 43.2-т заасан зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор
клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах бөгөөд сангийн үйл ажиллагааны журмыг батална. Төлбөрийн баталгааны сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүний санд оруулсан мөнгөн хуримтлалаас бүрдэнэ.
43.7.Үнэт цаасны арилжааны баталгаажсан хэлцэлтэй холбоотой
төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд тухайн хэлцлийн клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбоотой үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клирингийн байгууллага, төлбөр тооцооны байгууллагын энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зогсоохгүй.
43.8.Клирингийн байгууллага нь хуульд заасан эрх бүхий
байгууллага шаардсанаас бусад тохиолдолд клирингийн гишүүнд холбогдох өөрт байгаа мэдээллийн нууцлалыг хадгална.
43.9.Клирингийн үйл ажиллагааны журмыг Хороо батална.
44 дүгээр зүйл.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа
44.1.“Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа” гэж энэ
хуулийн 24.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх доор дурдсан үйл ажиллагааг ойлгоно:
44.1.1.холбогдох байгууллагаас ирүүлсэн даалгаврын
дагуу үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн гүйлгээг нэгэн зэрэг гүйцэтгэх;
44.1.2.үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн
гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах;
44.1.3.үнэт цаасны шилжүүлэг болон мөнгөн төлбөрийн
гүйлгээний тайланг энэ хуулийн 43.1-д заасан байгууллагад хүргүүлэх.
44.2.Үнэт цаасны төлбөр тооцоог тухайн арилжаа явагдсанаас
хойш ажлын гурван өдөрт багтаан гүйцэтгэнэ.
44.3.Үнэт цаасны шилжүүлэг хийгдсэнээр үнэт цаасны өмчлөх эрх
шилжсэнд тооцно.”
20/45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэг:
“45.7.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх
эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаас хадгалуулагчийн өмчлөл дэх үнэт цаасны ногдол ашиг болон үнэт цаас худалдсаны төлбөрийг банкан дахь харилцагчийн нэр дээрх дансанд шилжүүлнэ.”
21/45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэг:
“45.9.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх
эрх бүхий хуулийн этгээд нь нийтэд болон хаалттай хүрээнд худалдахаар санал болгосон үнэт цаасыг үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн санд бүртгэнэ.”
22/48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг:
“48.2.Клирингийн үйл ажиллагааг тухайн арилжааг зохион
байгуулж байгаа байгууллагаас өөр байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд уг байгууллагыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оролцсон гэж үзэхгүй.”
23/54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг:
“54.1.Зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн
жил дуусах тухай бүр нягтлан бодох бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайланг аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлнэ.”
24/63 дугаар зүйлийн 63.1.19 дэх заалт:
“63.1.19.энэ хуулийн 9.3-т заасан үнэт цаасыг бүртгэх;”
4 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.9 дэх заалтын “хугацаа дуусмагц” гэснийг “нөхцөлийн дагуу” гэж, мөн зүйлийн 4.1.11 дэх заалтын “гэрээний талуудад үүсгэх гэрээ буюу” гэснийг “үүсгэдэг” гэж, мөн зүйлийн 4.1.21 дэх заалтын “мэдээллийн” гэснийг “цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, мэдээлэх” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалтын “Аймаг” гэснийг “Засгийн газар, аймаг” гэж, мөн зүйлийн 5.2.2 дахь заалтын “зохицуулалттай” гэснийг “үнэт цаасны” гэж, мөн зүйлийн 5.2.4 дэх заалтын “банкнаас гаргасан” гэснийг “энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “, эсхүл” гэснийг “болон” гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.17 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.5.1 дэх заалтын, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “Монгол Улсын”, “гадаад улсын” гэсний дараах, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “Гадаад улсын”, “эрхэлж байгаа” гэсний дараах, 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалтын, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсгийн, 42 дугаар зүйлийн 42.6.2, 42.6.3 дахь заалтын “хөрөнгийн биржид” гэснийг “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад” гэж, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн гарчгийн “Хөрөнгийн биржид” гэснийг “Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Компанийн” гэснийг “Үнэт цаас гаргагчийн” гэж, мөн зүйлийн 9.16 дахь хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1.2 дахь заалтын “хөрөнгийн биржийн” гэснийг болон 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн “Хөрөнгийн биржийн” гэснийг “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын” гэж, 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийн “Санхүүгийн зохицуулах хороонд” гэснийг “Хороонд” гэж, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн, 10.5.9 дэх заалтын “арилжих” гэснийг “худалдах” гэж, мөн зүйлийн 10.9.9 дэх
заалтын, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.2.8 дахь заалтын “хөрөнгийн биржээс” гэснийг “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “зохицуулалттай этгээдтэй” гэснийг “андеррайтертэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн “арилжсан” гэснийг “худалдсан” гэж, мөн зүйлийн 12.8 дахь хэсгийн “зах зээлийн арилжааг” гэснийг “зах зээлд худалдах ажиллагаа” гэж, мөн зүйлийн 12.9 дэх хэсгийн “арилжаанаас” гэснийг “анхдагч зах зээлээс” гэж, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1.4 дэх заалтын, 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтын, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийн “хөрөнгийн бирж” гэснийг “үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалтын “арилжааны тооцооны” гэснийг “клирингийн” гэж, мөн зүйлийн 24.1.8 дахь заалтын “арилжааны төлбөрийн” гэснийг “төлбөр тооцооны” гэж, мөн зүйлийн 24.7 дахь хэсгийн “24.1.14” гэснийг “24.1.5, 24.1.14” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “Зохицуулалттай” гэснийг “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай” гэж, мөн зүйлийн 35.5 дахь хэсгийн “шалгаруулалтыг” гэснийг “шалгаруулалт, мэргэжилтэнд зориулсан үргэлжилсэн сургалтыг” гэж, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн “стандарт нөхцөл, гэрээ байгуулах журмыг” гэснийг “нөхцөл, түүнд тавих шаардлагыг” гэж, мөн зүйлийн 36.15 дахь хэсгийн “олгосноос” гэснийг “олгох, харилцагчийн болон брокерийн номиналь данс хоорондын шилжүүлгээс” гэж, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн “оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч” гэснийг “оруулагч” гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн “болон” гэснийг “хөтлөх эрхтэй ба” гэж, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн “цаасыг” гэснийг “цаасны тухайлсан бүртгэл хөтөлж,” гэж, 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6 дахь хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн “Хөрөнгийн бирж” гэснийг “Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага” гэж, 47 дугаар зүйлийн 47.4.2 дахь заалтын, 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтын, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийн “тооцооны” гэснийг “клирингийн” гэж, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийн, 48 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 48.1 дэх хэсгийн, 49 дүгээр зүйлийн гарчгийн “Хөрөнгийн биржийн” гэснийг “Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын” гэж, 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтын “төлбөрийн” гэснийг “төлбөр тооцооны” гэж, 54 дүгээр зүйлийн гарчгийн “Аудитийн” гэснийг “Аудитын” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.11 дэх заалтын “батлах зөвшөөрөл олгох” гэснийг “батламжлах, түүнтэй холбоотой журмыг тогтоох” гэж, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийн, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийн “бүртгүүлснээр” гэснийг “батламжлуулснаар” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.10 дахь заалтын “гэрээний зүйл болох” гэснийг, 9 дүгээр
зүйлийн 9.6 дахь хэсгийн “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтын “Компанийн” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын “болон эргэлтийн” гэснийг, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “гурван жилийн хугацаагаар” гэснийг, 41 дүгээр зүйлийн 41.4.6 дахь заалтын “өөрийн харилцагчид” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.28, 4.1.32, 4.1.33 дахь заалтыг, 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсгийг, 10 дугаар зүйлийн 10.5.16 дахь заалтыг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг, 38 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠓᠕᠆᠔᠂᠑᠂᠔᠐ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠓᠕᠂«ᠹᠣᠷᠧᠠᠷᠳ᠋ ᢉᠡᠷ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ
ᠦᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ
ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠓᠖᠂«ᠰᠧᠤᠫ ᢉᠡᠷ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠡᠴᠡ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠢᠷᠡᢉᠡᠳᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ
ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠓᠗᠂«ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠕᠐᠆ᠡᠴᠠ
ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠢᠭᠤᠳ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠓᠘᠂«ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ» ᢉᠡᠵᠦ ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠐᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠥᠪᠠᠷᠰᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠪᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠓᠙᠂«ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠳᠠᠩᠰᠠ» ᢉᠡᠵᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᢈᠦᠢ ᠳᠠᠩᠰᠠ ᠶ᠋ᠢ;
Moehgo& Folo_ oa HeolI
᠔᠂᠑᠂᠔᠐᠂«ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ» ᢉᠡᠵᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᠨ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋᠃»
᠒/᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑᠂᠑᠑᠂ ᠕᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠕᠂᠑᠂᠑᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠩᠻᠢ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠲ᠋ᠢᠹᠢᠻᠠᠲ;
᠕᠂᠑᠂᠑᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠃»
᠓/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠕᠂᠗᠆᠑᠐᠂᠑᠕᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠐᠂᠑᠕᠂᠗᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠪᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠕᠂᠘᠂ᠪᠠᠩᠻᠢ ᠡᠴᠠ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠲ᠋ᠢᠹᠢᠻᠠᠲ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠑᠐᠂᠑᠕᠂᠙᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃»
᠔/᠑᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ
᠑᠖᠑᠂᠑᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᠨᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠖᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠕/᠑᠙᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠙᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠩᠻᠢ ᠡᠴᠠ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠲ᠋ᠢᠹᠢᠻᠠᠲ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ
᠑᠙᠑᠂᠑᠂ᠪᠠᠩᠻᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠩᠻᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠧᠷᠲ᠋ᠢᠹᠢᠻᠠᠲ ᠢ᠋ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠙᠑᠂᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠲ᠋ᠢᠹᠢᠻᠠᠲ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ᠂
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠩᠻᠢ /ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠻᠢ/ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠻᠣᠷᠫᠤᠷᠠᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠙᠑᠂᠓᠂ᠪᠠᠩᠻᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠧᠷᠲ᠋ᠢᠹᠢᠻᠠᠲ ᠢ᠋ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠲᠥᠪ ᠪᠠᠩᠻᠢ
/ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠻᠢ /᠆ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠖/᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠔᠂ ᠒᠐᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠐᠂᠔᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠂᠑᠂᠓᠂
᠒᠐᠂᠑᠂᠔᠂ ᠒᠐᠂᠑᠂᠖᠂ ᠒᠐᠂᠑᠂᠘᠂ ᠒᠐᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠒᠐᠂᠕᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠗/᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠒᠔᠂᠑᠂᠑᠙᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠃»
᠘/᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑᠐᠆᠒᠔᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠔᠂᠑᠐᠂ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠂ ᠒᠔᠂᠑᠂᠒᠂ ᠒᠔᠂᠑᠂᠓᠂ ᠒᠔᠂᠑᠂᠔᠂ ᠒᠔᠂᠑᠂᠕᠂
᠒᠔᠂᠑᠂᠖᠂ ᠒᠔᠂᠑᠂᠗᠂ ᠒᠔᠂᠑᠂᠘᠂ ᠒᠔᠂᠑᠂᠙᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠐᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠑᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠓᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠙-ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠒᠔᠂᠑᠐᠂᠑᠂ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᢈᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠡᢉᠦᠰᠦᠯ ᠨᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂
ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠐᠂᠒᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠐᠂᠓᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠒᠔᠂᠑᠑᠂ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠰᠡᢉᠰᠡᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠒᠔᠂᠑᠑᠂᠑᠂ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠑᠂᠒᠂ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠲᠠᠢ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠑᠂᠓᠂ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋
ᠨᠥᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠔᠂᠑᠑᠂᠔᠂ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠒᠔᠂᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠂ ᠒᠔᠂᠑᠂᠒᠂ ᠒᠔᠂᠑᠂᠓᠂ ᠒᠔᠂᠑᠂᠔᠂ ᠒᠔᠂᠑᠂᠕᠂ ᠒᠔᠂᠑᠂᠖᠂ ᠒᠔᠂᠑᠂᠗᠂ ᠒᠔᠂᠑᠂᠘᠂ ᠒᠔᠂᠑᠂᠙᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠐᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠑᠂
᠒᠔᠂᠑᠂᠑᠒᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠓᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠔᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠩ ᠦ᠋ᠨ
ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠠᠪᠬᠤ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠓᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠢᠨᠠᠵᠤ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠒᠔᠂᠑᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠕ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠩᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»
᠙/᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠒᠕᠂᠑᠂᠑᠒᠂ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ᠂ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ᠂ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ᠂
ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠃»
᠑᠐/᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠒᠂᠘᠆᠒᠗᠂᠒᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠒᠗᠂᠒᠂᠘᠂ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠵᠢᠯ᠂
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ;
᠒᠗᠂᠒᠂᠙᠂ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠦᠰᠴᠦ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂
ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠲᠠᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ ᠪᠦᠰᠤ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠗᠂᠒᠂᠑᠐᠂ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃»
᠑᠑/᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠓᠓᠂᠒᠂᠔᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃»
᠑᠒/᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠗᠂᠔᠂ ᠓᠓᠂᠗᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠓᠓᠂᠗᠂᠔᠂ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ;
᠓᠓᠂᠗᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠓᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ᠂ ᠓᠓᠂᠓᠂ ᠕᠐᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ
ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ᠃»
᠑᠓/᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠑᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠓᠖᠂᠑᠗᠂ᠪᠷᠣᠻᠧᠷ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠳᠠᠩᠰᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠩᠰᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠔/᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠑᠐᠂ ᠔᠕᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠕᠂᠑᠐᠂ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂
ᠪᠧᠨᠧᠹᠢᠼᠢ ᠪᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠕᠂᠑᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋
ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠢᠯᢉᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠠᠲᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ᠂ ᠰᠠᠭᠠᠲᠠᠯ ᠲᠠᠢ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃»
᠑᠕/᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠗᠆᠔᠖᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠖᠂᠗᠂ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠖᠂᠘᠂ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ
ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠧᠨᠧᠹᠢᠼᠢ ᠪᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠠᠨᠢᠵᠤ ᠮᠡᠳᠡᠵᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠔᠖᠂᠙᠂ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠖᠂᠘ ᠆ᠳ᠋ᠣ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠪᠧᠨᠧᠹᠢᠼᠢ ᠪᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠥᢉᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃»
᠑᠖/᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠗᠂᠘᠂ ᠔᠗᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠗᠂᠘᠂ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠲᠤ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠪᠦᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠲᠤ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋
ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠠᠷᠠᠯᠵᠢᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠗᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠗᠂᠘᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠗/᠕᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠕᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠕᠐᠑᠂᠑᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ
ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠐᠑᠂᠒᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ
ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠠᠪᠬᠤ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ
ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠕᠐᠑᠂᠓᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠫᠷᠣᢈᠷᠠᠮᠮ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠕᠐᠑᠂᠔᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠕᠐᠑᠂᠕᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠭᠠᠷᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠵᠢᠵᠢᢉ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠲᠠᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃»
᠑᠘/᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠕᠑᠂᠑᠂᠖᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦᠨᠡᠲᠦ
ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ᠃»
᠑᠙/᠖᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠓᠂᠑᠂᠒᠐᠆᠖᠓᠂᠑᠂᠒᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠖᠓᠂᠑᠂᠒᠐᠂ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ
ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠬᠤ;
᠖᠓᠂᠑᠂᠒᠑᠂ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭᠠᠲᠤ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠓᠂᠑᠂᠒᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠵᠢᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠢᢉᠡᠯᠡᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠓᠂᠑᠂᠒᠓᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠤ ᠪᠠᠯᠡᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠥᠪ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠖᠓᠂᠑᠂᠒᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ᠃»
᠒᠐/᠗᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠘᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠘᠂᠓᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠡᠴᠡ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠒᠑/᠘᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠐᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠘᠐᠂᠖᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠪᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠡᠴᠡ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋
ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠑᠂ ᠓᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«᠒᠔᠂᠑᠂᠑᠗» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠙» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠓᠓᠂᠓» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠕᠐᠑᠂᠓» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠣ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠑᠂᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂» ᢉᠡᠵᠦ᠂
᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᠳ᠋ᠢᠯᠧᠷ ᠦ᠋ᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠓᠂᠑᠂᠖᠂ ᠖᠓᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᠬᠠᠰᠤᠬᠤ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠻᠯᠢᠷᠢᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠰᠤᠳ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠒/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠆ ᠔᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠑᠂«ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ» ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠪᠠᠷ
ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠻᠯᠢᠷᠢᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠬ ᠠ
ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ» ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠡᠲᠦ
ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠓᠂«ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠙ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ
ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ
ᠠᠪᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠔᠂«ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ» ᢉᠡᠵᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠪᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ
ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;»
᠓/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠗᠂«ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ /ᠳ᠋ᠧᠷᠢᠧᠠᠲ᠋ᠢᠧ/» ᢉᠡᠵᠦ ᠣᠫᠼᠢᠣᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠹᠢᠶᠦᠴᠧᠷᠰ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠹᠣᠷᠧᠠᠷᠳ᠋ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠰᠧᠤᠫ ᢉᠡᠷ ᠡ
ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋;»
᠔/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠑᠓᠂«ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ /ᠳᠧᠫᠤᠽᠢᠲ᠋ᠤᠷ/» ᢉᠡᠵᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ
ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ /ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ/ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;»
᠕/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠑᠙᠂«ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠠᠩ᠂ ᠲᠡᠳᢈᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ᠂ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠪᠠᠩᠻᠢ ᠪᠦᠰᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ᠂ ᠠᠨᠳᠧᠷᠷᠠᠶᠢᠲ᠋ᠧᠷ᠂ ᠳ᠋ᠢᠯᠧᠷ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋
ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠵᠡᠷᢉᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᢉᠡᠵᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;»
᠖/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠒᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠒᠗᠂«ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋
ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋;»
᠗/᠙ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠓᠂ ᠙᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠓᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠤᠷᠢᠳᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ
ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᠵᠦ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᢈᠢᠯᠪᠠᠷᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠔᠂ᠤᠷᠢᠳᠠ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ
ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃»
᠘/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠑᠓᠂ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠖ -ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ
ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ
ᠵᠠᠬ ᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠴᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᢉᠡᠳ ᠦᠨᠡᠲᠦ
ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»
᠙/᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠕- ᠑᠒᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠒᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠔᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠒᠂᠖᠂ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ
ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠪᠠ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠶᠠᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᢈᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋
ᠣᠯᠭᠣᠨ ᠡ ᠃
᠑᠒᠂᠗᠂ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠨᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠵᠦ ᠦᠵᠡᠨ ᠡ:
᠑᠒᠂᠗᠂᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᢈᠦ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠶᠤ ᠲᠠᠲᠠᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠪᠠᠯ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ;
᠑᠒᠂᠗᠂᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠲᠠᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠪᠠᠯ
ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ;
᠑᠒᠂᠗᠂᠓᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠦᠯᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠠᠨᠳᠧᠷᠷᠠᠶᠢᠲ᠋ᠧᠷ ᠨᠢ
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠴᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠗᠂᠑᠂ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠑᠒᠂᠗᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠃»
᠑᠐/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ
᠑᠖᠂᠑᠂ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠒᠂ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠓᠂ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠖᠂᠓᠂᠑᠂ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠑᠖᠂᠓᠂᠒᠂ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠑᠖᠂᠔᠂ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠪᠦᢈᠦᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋
ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠦᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠔᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑ -ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠖᠂᠖᠂ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠬ ᠢ᠋
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠡᠳᠯᠡᠨ ᠡ᠃»
᠑᠑/᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠗᠂᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃»
᠑᠒/᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ
᠑᠙᠂᠑᠂ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠙᠂᠒᠂ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠙᠂᠓᠂ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠤ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᢉᠦᠰᠦᠮᠡᠯ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠳᠡᢉ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠓/᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠒᠐᠂᠑᠂᠖᠂ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠦᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠂ ᠮᠥᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠦᠳᠢᠲ ᢈᠢᠯᢉᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ
ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ
ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;»
᠑᠔/᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠒᠙᠂᠑᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠻᠯᠢᠷᠢᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠵᠡᠷᢉᠡ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ ᠪᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠨᠢ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠦᠯ;»
᠑᠕/᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠓᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠕᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠖᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠗᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠙ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ ᠪᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢉᠰᠡᠨ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠦᠳᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠢᠨᠰᠲ᠋ᠢᠲ᠋ᠦᠲ ᠦ᠋ᠨ
ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃»
᠑᠖/᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠕᠂᠘᠂ ᠓᠕᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠓᠕᠂᠘᠂ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡ ᠡᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠕᠂᠙᠂ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠙᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠗/᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠓᠖᠂᠑᠔᠂ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᢉᠡᠷᠡᢈᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ
ᠡᠮᠦᠨ ᠡ ᠪᠷᠣᠻᠧᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᢈᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠳᠠᠩᠰᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠘/᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠑᠂᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠬᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠠᠪᠬᠤ᠂ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ
ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠳᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠦᠯᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠨᠳᠧᠷᠷᠠᠶᠢᠲ᠋ᠧᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠵᠤ ᠠᠪᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠨᠳᠧᠷᠷᠠᠶᠢᠲ᠋ᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᢉᠡᠨ ᠡ᠃»
᠑᠙/᠔᠓᠂᠔᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠔᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠔᠓᠂᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/ ᢉᠡᠵᠦ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠡᠴᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠓᠂᠑᠂᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠦᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠴᠢ
ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠦᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠔᠓᠂᠑᠂᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ
ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠯᠢᠶᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ
ᠴᠡᠪᠠᠷᠰᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ;
᠔᠓᠂᠑᠂᠓᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡᢉᠡᢈᠦ;
᠔᠓᠂᠑᠂᠔᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠨ
ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ᠃
᠔᠓᠂᠒᠂ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠠᠰᠢᠭ ᠲᠠᠢ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠲᠡᠢ᠂
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠓᠂᠓᠂ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠲᠡᠢ /ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ» ᢉᠡᢈᠦ/ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠡᠯᠰᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠔᠓᠂᠔᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠻᠯᠢᠷᠢᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠦ ᠮᠠᠷᠭᠤᠬᠤ
ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃
᠔᠓᠂᠕᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠻᠯᠢᠷᠢᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠨᠠᠶᠢᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ
ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠯᠦ ᠮᠠᠷᠭᠤᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠠᢈᠢᠷᠤᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃
᠔᠓᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠓᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠠᠩ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠦᠷᠢ ᠨᠢ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ
ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠯ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠔᠓᠂᠗᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠳᠡᠵᠦ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠡᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠻᠯᠢᠷᠢᠩ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠔᠓᠂᠘᠂ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ
ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠥᠪᠠᠷ ᠲᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠓᠂᠙᠂ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
᠔᠔᠂᠑᠂«ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠘᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠔᠂᠑᠂᠑᠂ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ
ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠯᢉᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ;
᠔᠔᠂᠑᠂᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠯᢉᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠠᠲᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ;
᠔᠔᠂᠑᠂᠓᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠦᠶᠢᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠓᠂᠑᠆ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠔᠔᠂᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ
ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠔᠔᠂᠓᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠰᠢᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃»
᠒᠐/᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠕᠂᠗᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠨᠣᠭᠳᠠᠯ ᠠᠰᠢᠭ ᠪᠦᠯᠤᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠩᠻᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᢉᠡᠷᠡᢈᠢ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠒᠑/᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠕᠂᠙᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠯᠤᠨ
ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»
᠒᠒/᠔᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠘᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠘᠂᠒᠂ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ
ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠤᠭ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠵᠦ
ᠦᠵᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃»
᠒᠓/᠕᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠕᠔᠂᠑᠂ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠤ᠋ ᠵᠢᠯ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠦᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ
ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᠯᢉᠡᠵᠦ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ
ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠒᠔/᠖᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠓᠂᠑᠂᠑᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠖᠓᠂᠑᠂᠑᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠓ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ
ᠳᠠᠭᠤᠰᠤᠮᠠᠭᠴᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠦᠶᠤ»
ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠡᢉᠦᠰᢈᠡᠳᠡᢉ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠒᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠴᠠᢈᠢᠮ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠦᠯᠵᠢᠶ ᠡ᠂
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠪᠠᠩᠻᠢ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠑᠑ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠪᠦᠯᠤᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ
ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠕
ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ»᠂ «ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ᠂ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ»᠂ «ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ
ᠪᠠᠶᠢᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠑᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠒᠂ ᠒᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠔᠒᠂᠖᠂᠒᠂ ᠔᠒᠂᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠣ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠳ᠋ᠣ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ
ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠑᠘᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠙᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠪᠦᠯᠤᠨ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠐᠂᠕᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠙᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠖᠂᠒᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠡᠴᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠡᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠨᠳᠧᠷᠷᠠᠶᠢᠲ᠋ᠧᠷ ᠲᠡᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠠᠷᠠᠯᠵᠢᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠡᠴᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠙᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠕᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠕᠕᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠖᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠗᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠒᠔᠂᠑᠂᠑᠔ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠒᠔᠂᠑᠂᠕᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠔ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠓᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠂ ᠒᠔᠂᠑᠂᠒᠂ ᠒᠔᠂᠑᠂᠓᠂ ᠒᠔᠂᠑᠂᠔᠂ ᠒᠔᠂᠑᠂᠕᠂ ᠒᠔᠂᠑᠂᠖᠂ ᠒᠔᠂᠑᠂᠗᠂
᠒᠔᠂᠑᠂᠘᠂ ᠒᠔᠂᠑᠂᠙᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠐᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠑᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠒᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠓᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠔ ᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠕᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠓᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠓᠖᠂᠑᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠡᠴᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠷᠤᠻᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠳᠠᠩᠰᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠡᠴᠡ»
ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠐ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠐᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠔᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠦᠯᠤᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠥᠲᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠪᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᢈᠥᠲᠦᠯᠵᠦ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠗᠂᠒᠂ ᠔᠗᠂᠓᠂ ᠔᠗᠂᠔᠂ ᠔᠗᠂᠕᠂ ᠔᠗᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠔᠙᠂᠑᠂ ᠔᠙᠂᠒᠂ ᠔᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠗᠂᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠖᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠖᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠻᠯᠢᠷᠢᠩ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠗᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ᠂
ᠮᠥᠨ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠘᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠑᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ «ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠦᠳᠢᠲ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠓᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠪᠠᠲᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠗᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠪᠠᠲᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠦᠶᠢᠯ
ᠪᠦᠯᠬᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠑᠂᠗
ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠘᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠪᠦᠯᠤᠨ
ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠑᠂᠔᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠰᠣᠰᠣᠭᠠᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠒᠘᠂ ᠔᠂᠑᠂᠓᠒᠂ ᠔᠂᠑᠂᠓᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ᠂
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠕᠂᠑᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋᠂ ᠓᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠣ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ