Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(870)
— 493 —

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн “28.3.10” гэснийг, 57 дугаар зүйлийн 57.5, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн “50.1.1,” гэснийг, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн “62.3, 62.4”, 70.4.6 дахь заалтын “49.3,” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.44- 4.1.46, 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.9, 10.1.12 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.1.9, 11.1.14 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.10, 12.1.12 дахь заалт, 49-51 дүгээр зүйл, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2-62.4, 62.6, 62.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн дугаарыг “30.7” гэж өөрчилсүгэй.

8 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг:

“3.5.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.”

2/12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэг:

“12.11.Энэ хуулийн 12.1-12.10 дахь хэсэг нь Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас үнэт цаас гаргах, үнэт цаасны зах зээлд худалдахад хамаарахгүй.”

Төрийн мэдээлэл · 2015 · № 9 (870)493-р хуудас