Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1148 —

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 41

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 41 хот Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай сургалт, сурталчилгааг тодорхой хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог нарийвчлан гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

2/Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан дүрэм, журам, заавар, стандарт, нэр томьёоны тайлбарыг холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагатай хамтран 2013 онд багтаан боловсруулж, батлах;

3/хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгуур хангахгүй байгаа хувьцаат компанийг хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах, татан буугдсан хамтын сан болон хөрөнгө оруулалтын сангийн үлдэгдэл хөрөнгийн асуудлыг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн хэлбэрээр шийдвэрлэх;

4/үйл ажиллагаа явуулдаггүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй болон хувьцаат компанийн шаардлага хангахгүй байгаа компанийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал боловсруулж 2013 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

5/хөрөнгө оруулалтын сан болон холбогдох бусад сангийн үйл ажиллагааг зохицуулсан хуулийн төсөл боловсруулан 2013 оны 3 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1148-р хуудас