Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 06
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж;
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, гишүүдэд Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл
гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар хүн дэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж
ирүүлсэн мэдээлэлдээ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл нь нэг нийлмэл
өгүүлбэр буюу хоёр энгийн өгүүлбэрээс бүрдэж, эдгээрийг “бөгөөд” гэх холбоосоор холбожээ. Эхний утга санаа болох “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага” гэдгийг тодорхойлон баталсан хэм
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 06 хот