Засгийн газарт чиглэл өгөх тухай № 88
6/хөрөнгийн зах зээлийг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газрын урт хугацаат өрийн хэрэгслийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах арга хэмжээг авах;
7/Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг 2013 онд багтаан зохион байгуулах.
2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 88 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.3.2.1-г тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “хууль дээдлэх”, Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан төрийн албаны “ил тод байх”, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” болон Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан “төсвийн ил тод байдлыг хангасан байх” зарчмыг баталгаажуулж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:
1. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжих;