Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1150 —

Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай № 106

2. Төсвийн гүйцэтгэл, зарцуулалтад тавих иргэний хяналтын тогтолцоо хийгээд өнөөгийн эрх зүйн орчны талаар олон нийтэд сурталчилах, иргэдийн санал дүгнэлтийг хүлээн авсан эсэхийг эргэж мэдэгдэж байх тогтолцоог нэвтрүүлэх.

Хоёр. Энэхүү зарлигийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг тавьж, идэвх санаачлагтай оролцохыг нийт иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн байгууллагад хандан уриалсугай.

Гурав. Чиг үүргийн хүрээнд зарлигийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийж ажиллахыг авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудад даалгасугай.

Дөрөв. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангаж 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

2013 оны 3 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 106 хот

Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай

Ойн тухай хуулийн 12.1.6, 12.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-ыг 1 дүгээр, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам”-ыг 2 дугаар, “Сум, дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт”-ыг 3 дугаар, “Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжид байх зүйлс, заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1150-р хуудас