Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
“3/төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалтыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;”
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн өмчийн улсын хороо” гэснийг “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын “Төрийн өмчийн хорооны” гэснийг “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18, 19, 20 дахь хэсгийн “, 17” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 17 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1.Засгийн газар, компани энэ хууль болон холбогдох бусад дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргана. Засгийн газар үнэт цаас гаргах тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлнэ.”
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсгийн “Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас” гэснийг “Засгийн газраас” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.