Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1321)
— 2011 —

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2024 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 16-ны өдөр хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд доор

дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:

“6.5.Энэ хуулийн 4.1.3-т заасан хөрөнгө оруулалтын сан нь зөвхөн

хаалттай хүрээнд хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд тухайлсан сангийн төрөлгүй байна.”

2/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

“10.3.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг

Хорооноос зөвшөөрсөн тохиолдолд энэ хуулийн 10.1-д заасан хугацаагаар нэг удаа сунгаж болно.”

3/14 дүгээр зүйлийн 14.16, 14.17 дахь хэсэг:

“14.16.Хороо энэ хуулийн 14.4-т заасан хөрөнгө оруулалтын

санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

14.17.Энэ хуулийн 14.16-д заасны дагуу Хороо хөрөнгө

оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд нь санг үүсгэн байгуулах хурлыг зарлан хуралдуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.”

4/141 дүгээр зүйл:

“141 дүгээр зүйл.Хувийн хөрөнгө оруулалтын санг

гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах

141.1.Хувийн хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын

менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд гэрээний үндсэн дээр байгуулж болно.

141.2.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь

хуулийн этгээдийн эрхгүй байна.

141.3.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн

байгуулах гэрээнд дараах мэдээллийг тусгаcан байна:

141.3.1.нэгж эрх эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага; 141.3.2.нэгж эрх гаргах, худалдах, худалдан авах,

арилжих зохицуулалт;

141.3.3.нэгж эрхийн үнэ тогтоох, цэвэр хөрөнгийн

үнэлгээний тооцоолол;

141.3.4.кастодиан болон хөрөнгө оруулалтын

менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;

141.3.5.сангийн үйл ажиллагааг сурталчлахад тавих

хязгаарлалт;

141.3.6.бусад.

141.4.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг үүсгэн

байгуулагч нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр сангийн үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

141.5.Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын санг

үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаа, гэрээнд тавих шаардлагыг тогтоосон журмыг Хороо батална.”

5/19 дүгээр зүйлийн 19.14 дэх хэсэг:

“19.14.Хамтын хөрөнгө оруулалтын санг хуулийн этгээдийн

улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор сангийн нэгж эрхийн танилцуулгыг холбогдох баримт бичгийн хамт Хороонд бүртгүүлэхээр ирүүлэх бөгөөд хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш Хороо ажлын 20 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.”

6/21 дүгээр зүйлийн 21.2.10 дахь заалт:

“21.2.10.сангийн нэгж эрхийг зээлээр олгох.”

7/26 дугаар зүйлийн 26.1.13, 26.1.14 дэх заалт:

“26.1.13.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх; 26.1.14.хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт

заасан бусад санхүүгийн хэрэгсэл.”

8/30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалт:

“30.1.6.хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулсан

хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсны улмаас тухайн сан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;”

9/39 дүгээр зүйлийн 39.4.4 дэх заалт:

“39.4.4.сангийн цэвэр активын үнэлгээг кастодиан

гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын менежментийн компани давхар хяналт тавих;”

10/39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэг:

“39.8.Энэ хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад хөрөнгө

оруулалтын сангийн санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх зааврыг Хороо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.”

11/46 дугаар зүйлийн 46.1.10-46.1.12 дахь заалт:

“46.1.10.хувийн ашиг сонирхлын үүднээс сангийн

хөрөнгийг зарцуулах, удирдлагын зардлыг үндэслэлгүй хэтрүүлэх;

46.1.11.сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ

эрсдэлийг төвлөрүүлэх;

46.1.12.сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний

цалин, сангийн гишүүдийн хурлын зардал, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ болон гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргах.”

12/55 дугаар зүйлийн 55.1.10-55.1.12 дахь заалт:

“55.1.10.биржээр арилжаалагддаг сангийн төрөлтэй

хамтын хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтоох журмыг батлах;

55.1.11.хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын

менежментийн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг мэдээлэх журмыг батлах;

55.1.12.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн

үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг батлах;”

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14

дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн “компани” гэсний дараа “, эсхүл Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд” гэж, мөн зүйлийн 14.5 дахь хэсгийн “бүртгэлийн” гэсний дараа “болон хөрөнгө оруулалтын сангийн төрөл, түүний үйл ажиллагааны онцлогтой холбоотой” гэж, мөн зүйлийн 14.7.2 дахь заалтын “хөрөнгийн” гэсний дараа “доод” гэж, мөн зүйлийн 14.13 дахь хэсгийн “байгууллага” гэсний дараа “энэ хуульд заасан хуулийн этгээдийн хэлбэртэй” гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын “эрхлэх” гэсний дараа “, сангийн хөрөнгийг зарцуулах” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “нэгж” гэсний дараа “эрхээр гэрчлэгдсэн өмчлөх” гэж, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын “нээлттэй” гэсний өмнө “Монгол Улсын болон гадаад улсын” гэж, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн “Тухайн” гэсний дараа “хамтын” гэж, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “шалгуурыг” гэсний дараа “хамтын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн дараах

хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалт:

“4.1.1.“хөрөнгө оруулалтын сан” гэж хөрөнгө оруулалтын

менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг;

4.1.2.“хамтын хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгон хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг;”

2/4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт: “4.1.11.“хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж

хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг;”

3/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

“6.2.Хамтын хөрөнгө оруулалтын сан нь дараах төрөлтэй байна:

6.2.1.нэгж эрхээ бусдад худалдахаар байнга санал

болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг нээлттэй;

6.2.2.үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд

багтаан нийтэд санал болгох хэлбэрээр нэгж эрх гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, гаргасан нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй хаалттай;

6.2.3.үүсгэн байгуулагчаас сангийн нэгж эрхээ

зохицуулалттай этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгслээр солих замаар сангийн активаа бүрдүүлдэг, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага дээр нэгж эрх нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг /цаашид “биржээр арилжаалагддаг сан” гэх/.”

4/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:

“7.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сан

нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна.”

5/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:

“14.1.Хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн

үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд үүсгэн байгуулна.”

6/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

“16.1.Энэ хуулийн 7.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь сангийн

төрөл, хэлбэрээс үл хамааран дараах зүйлийг тусгасан дүрэмтэй байна:

16.1.1.сангийн нэр, төрөл, хэлбэр болон түүнийг

тодорхойлсон, товчилсон ялгах тэмдэглэгээ;

16.1.2.сангийн зарласан болон гаргасан нэгж эрхийн тоо,

тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

16.1.3.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар

шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, тэдгээрийн бүрэн эрх;

16.1.4.сангийн гишүүдийн хурал болон нэгж эрх

эзэмшигчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт;

16.1.5.сангийн хөрөнгө оруулалтын бодлого, үйл

ажиллагааны чиглэл;

16.1.6.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн

нэр, регистрийн дугаар;

16.1.7.кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн

нэр, регистрийн дугаар;

16.1.8.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

явуулах хугацаа;

16.1.9.хувийн хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө

оруулалтыг санхүүгийн хэрэгслээр оруулж болох эсэх, оруулах бол тухайн санхүүгийн хэрэгслийг үнэлэх зарчим, аргачлалын тухай;

16.1.10.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

эрхлэх хугацаа дуусгавар болж хөрөнгийг хөрөнгө оруулагчдад бүрэн хуваарилж дууссан тохиолдолд татан буулгах ажиллагааны журам;

16.1.11.бусад.”

7/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:

“19.3.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн

танилцуулга, түүнийг хөрөнгө оруулагчид танилцуулах, сангийн нэгж эрхийг худалдах ажиллагааны журмыг Хороо батална.”

8/19 дүгээр зүйлийн 19.13.3 дахь заалт:

“19.13.3.нээлттэй төрлийн хамтын хөрөнгө оруулалтын

сангийн нийт гаргасан нэгж эрхийн гуравны хоёр буюу түүнээс дээш хэмжээний нэгж эрхийг тухайн санд буцаан худалдсан;”

9/21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт:

“21.2.3.сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох болон

нэгж эрхээ тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч хууль болон Хорооноос тогтоосон хязгаараас хэтрүүлэн бусдаас зээл авах;”

10/22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг:

“22.1.Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн

санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани хөтлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ кастодианаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.”

11/22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг:

“22.4.Нэгж эрхийн номиналь эзэмшигч нь гишүүний бүртгэлд

бенефициар өмчлөгчийн нэрийг давхар тусгана.”

12/24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:

“24.1.Хамтын хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 26.1.1, 26.1.2,

26.1.3, 26.1.5, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.13-т заасан болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно.”

13/44 дүгээр зүйлийн 44.7.1 дэх заалт:

“44.7.1.үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ;”

14/45 дугаар зүйлийн 45.3.2 дахь заалт:

“45.3.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.10,

24.1.15, 24.1.16, 24.1.17-д заасан үйл ажиллагаа эрхлэгч болон түүний холбогдох этгээд нь хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан болох нь тогтоогдсон;”

4 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 8

дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтын “хөрөнгөөр” гэснийг “хөрөнгө болон Хорооноос зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслээр” гэж, 14 дүгээр зүйлийн 14.9.3 дахь заалтын “нийтэд” гэснийг “хөрөнгө оруулагчид” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж” гэснийг “хөрөнгө оруулалт хийж” гэж, мөн зүйлийн 19.11.7 дахь заалтын “Хорооноос тогтоосон” гэснийг “Энэ хуулийн 19.3-т заасан Хорооноос баталсан журамд заасан” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “хөрөнгө оруулах гэрээний үндсэн дээр” гэснийг “хаалттай хүрээнд” гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “сан” гэснийг “сангийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол сангийн гишүүдийн хурал/” гэж, 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтын “зохицуулалттай” гэснийг “Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны” гэж, мөн зүйлийн 26.1.6 дахь заалтын “зохицуулалттай” гэснийг “үнэт цаасны” гэж, мөн зүйлийн 26.2 дахь хэсгийн “Хөрөнгө” гэснийг “Хамтын хөрөнгө” гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын дугаарыг “30.1.7” гэж, 39 дүгээр зүйлийн 39.4.4 дэх заалтын

дугаарыг “39.4.5” гэж, 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн “татгалзаж болно” гэснийг “татгалзана” гэж, мөн зүйлийн 45.3.1 дэх заалтын “хөрөнгө оруулалтын менежментийн компанийн” гэснийг “хүсэлт гаргагч хуулийн этгээдийн” гэж, 55 дугаар зүйлийн 55.1.10 дахь заалтын дугаарыг “55.1.13” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9

дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсгийн “Компанийн тухай хуульд нийцүүлэн баталсан” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.9.3 дахь заалтын, 19 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 19.1 дэх хэсгийн “нийтээс” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 5

дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.4, 25.6 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 45.3.3 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠵᠥᠪᢈᠡᠨ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠲᠠᠲᠠᠨ

ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃»

᠒/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠐᠂᠓᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠰᠤᠩᠭᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»

᠓/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑᠖᠂ ᠑᠔᠂᠑᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠔᠂᠑᠖᠂ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠔᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᢈᠢᠨᠠᠵᠤ᠂

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠪᠦᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃

᠑᠔᠂᠑᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠑᠖ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠷᠯᠠᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»

Moehgo& Folo_ oa HeolI

᠔/᠑᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

«᠑᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ

᠑᠔᠑᠂᠑᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠔᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠑᠔᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠑᠂᠑ -ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋

ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠔᠑ ᠂᠓᠂᠑᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ;

᠑᠔᠑᠂᠓᠂᠒᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᠠᠷᠠᠯᠵᠢᠬᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠑᠔᠑᠂᠓᠂᠓᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠡᠪᠠᠷ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠯ;

᠑᠔᠑᠂᠓᠂᠔᠂ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ;

᠑᠔᠑᠂᠓᠂᠕᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ;

᠑᠔᠑᠂᠓᠂᠖᠂ᠪᠦᠰᠤᠳ᠃

᠑᠔᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠑᠔᠑᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠤᠶᠢᠯᠡ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»

᠕/᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠙᠂᠑᠔᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ

ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ

ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠪᠦᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠨ ᠡ᠃»

᠖/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠒᠑᠂᠒᠂᠑᠐᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠃»

᠗/᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠑᠂᠑᠓᠂ ᠒᠖᠂᠑᠂᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠒᠖᠂᠑᠂᠑᠓᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ;

᠒᠖᠂᠑᠂᠑᠔᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠃»

᠘/᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠓᠐᠂᠑᠂᠖᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ

ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ

ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ;»

᠙/᠓᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠙᠂᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠓᠙᠂᠔᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠴᠡᠪᠠᠷ ᠠᠻᠲ᠋ᠢᠧ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠻᠠᠰᠲ᠋ᠤᠳᠢᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;»

᠑᠐/᠓᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠙᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠙᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂

ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠦᠳᠤᠬᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᢈᠥᠲᠦᠯᢈᠦ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»

᠑᠑/᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠖᠂᠑᠂᠑᠐᠆᠔᠖᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠔᠖᠂᠑᠂᠑᠐᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠖᠂᠑᠂᠑᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠔᠖᠂᠑᠂᠑᠒᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠴᠠᠯᠢᠩ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ

ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠃»

᠑᠒/᠕᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠕᠂᠑᠂᠑᠐᠆᠕᠕᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠕᠕᠂᠑᠂᠑᠐᠂ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ

ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠕᠕᠂᠑᠂᠑᠑᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;

᠕᠕᠂᠑᠂᠑᠒᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ;»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋

ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋

ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠗᠂᠒

ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠳᠣᠭᠤᠳᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠲᠡᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ

«᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠢᢉᠡᠴᠡ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠷ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ

ᠥᠮᠴᠢᠯᠡᢈᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ» ᢉᠡᠰᠠᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂

᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠂ ᠔᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠔᠂᠑᠂᠑᠂«ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᠵᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠡᠴᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠠᠰᠢᠬ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠰᠠᠩ ᠢ᠋;

᠔᠂᠑᠂᠒᠂«ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᠵᠦ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋;»

᠒/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠔᠂᠑᠂᠑᠑᠂«ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ» ᢉᠡᠵᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ

ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠪᠦᢈᠦᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;»

᠓/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠂᠒᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠖᠂᠒᠂᠑᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠭᠠᠳᠠᠭ ᠪᠦᢉᠡᠳ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠡᠷᢉᠢᢉᠦᠯᠦᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠳᠡᢉ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ;

᠖᠂᠒᠂᠒᠂ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠳᠠᠭ᠂ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠡᠷᢉᠢᢉᠦᠯᠦᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠳᠡᢉ ᠦᢉᠡᠢ

ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ;

᠖᠂᠒᠂᠓᠂ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠵᠡᠮᠰᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠣᠯᠢᠬᠤ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠻᠲ᠋ᠢᠧ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠳᠡᢉ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠨᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠭᠳᠠᠳᠠᠭ / ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠪᠢᠷᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠷᠠᠯᠵᠢᠶᠠᠯᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ/᠃»

᠔/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠗᠂᠑᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ

ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃»

᠕/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠔᠂᠑᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ

ᠪᠦᢈᠦᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᢉᠦᠰᢈᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠖/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠖᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠡᠴᠡ ᠦᠯᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ

ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠖᠂᠑᠂᠑᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠣᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠢᠯᠭᠠᠬᠤ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢉᠡ;

᠑᠖᠂᠑᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠨᠡᠷᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦᠨ ᠡ᠂ ᠬᠤᠪᠢ

ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ;

᠑᠖᠂᠑᠂᠓᠂ᢈᠡᠷᠪᠠ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ

ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ;

᠑᠖᠂᠑᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠠᠲᠠᠢ

ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ;

᠑᠖᠂᠑᠂᠕᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ;

᠑᠖᠂᠑᠂᠖᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠷᠧᢉᠢᠰᠲ᠋ᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ;

᠑᠖᠂᠑᠂᠗᠂ ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠷᠧᢉᠢᠰᠲ᠋ᠧᠷ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ;

᠑᠖᠂᠑᠂᠘᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠑᠖᠂᠑᠂᠙᠂ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ ᠪᠦᠯᠬᠤ ᠡᠰᠡᢈᠦ᠂ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ;

᠑᠖᠂᠑᠂᠑᠐᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠵᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠪᠦᠷᠢᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠵᠤ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠲᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ;

᠑᠖᠂᠑᠂᠑᠑᠂ᠪᠦᠰᠤᠳ᠃»

᠗/᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠙᠂᠓᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ

ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»

᠘/᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠑᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠑᠙᠂᠑᠓᠂᠓᠂ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠦᠶᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ;»

᠙/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠒᠑᠂᠒᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭ ᠣᠯᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠦᠨ ᠡ ᠬᠠᠩᠰᠢ ᠪᠠᠷ ᠡᠷᢉᠢᢉᠦᠯᠦᠨ

ᠠᠪᠬᠤ ᠠᠮᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠡᠴᠠ

ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠴᠠ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠠᠪᠬᠤ;»

᠑᠐/᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠒᠒᠂᠑᠂ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᢈᠥᠲᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠻᠠᠰᠲ᠋ᠣᠳᠢᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ

ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃»

᠑᠑/᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠒᠒᠂᠔᠂ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠣᠮᠢᠨᠠᠯᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠧᠨᠧᠹᠢᠼᠢ ᠪᠠᠷ ᠥᠮᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃»

᠑᠒/᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠒᠔᠂᠑᠂ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠑᠂᠑᠂ ᠒᠖᠂᠑᠂᠒᠂ ᠒᠖᠂᠑᠂᠓᠂ ᠒᠖᠂᠑᠂᠕᠂ ᠒᠖᠂᠑᠂᠖᠂ ᠒᠖᠂᠑᠂᠗᠂

᠒᠖᠂᠑᠂᠘᠂ ᠒᠖᠂᠑᠂᠑᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»

᠑᠓/᠔᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠔᠂᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠔᠔᠂᠗᠂᠑᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;»

᠑᠔/᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠔᠕᠂᠓᠂᠒᠂ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔᠂᠑᠂᠑᠐᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠕᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠖᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠗᠆ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠨᠢ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠴᠠᠭ ᠠ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ᠂

ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠪᠦᠯᠬᠤ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ;»

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠠᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋

«ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ»

ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᠵᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠑᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠙᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠠᠩ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋

«ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ/» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

«ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

«ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ»

ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ «᠓᠐᠂᠑᠂᠗» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠙᠂᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋

«᠓᠙᠂᠔᠂᠕» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠲᠠᠲᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠴᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠕᠕᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ «᠕᠕᠂᠑᠂᠑᠓» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠂ ᠙᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠑

ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠠᠢᠢᠲᠨ ᠡᠴᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠰᠣᠰᠣᠭᠠᠢ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂

᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠔᠂ ᠒᠕᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠔᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠕᠂᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠗᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ

ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠣ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠲᠦ ᠴᠠᠭᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ

ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 25 (1321)2011–2027-р хуудас