Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 591 —

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“45.4.Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна.”

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн “хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор” гэснийг, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн “хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)591-р хуудас