Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 592 —

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн “хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэр гаргана” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)592-р хуудас