Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4-9 дэх заалт нэмсүгэй:
“4/гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог судлах, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төслийн тендерт гадаадын хөрөнгө оруулагчийг татан оролцуулах;
5/гадаадын хөрөнгө оруулагчид “нэг цэг”-ийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх;
6/хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дараах статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр авч нэгдсэн сан хөтлөх:
а/хөрөнгө оруулалтын хэмжээ /өөрийн хөрөнгө/; б/татвар төлөлт; в/нийгмийн даатгалын шимтгэл төлөлт; г/ажлын байрны тоо; д/гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл; е/экспорт, импортын хэмжээ, нэр, төрөл.
7/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хянан шийдвэрлэх;
8/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох;
9/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.”