Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1927 —

Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.9-6.1.13 дахь заалт нэмсүгэй:

“6.1.9.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;

6.1.10.улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах;

6.1.11.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

6.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах;

6.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.”

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “төрийн захиргааны байгууллагын бүтцэд” гэснийг “Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1927-р хуудас