Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1926 —

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“9.1.Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална.”

2 дугаар зүйл.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалтын “сайдаас” гэснийг “энэ хуулийн 9.1-д заасны дагуу” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 13.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2-28.4, 28.6, 28.9 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийн “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга” гэснийг “санхүү, төсвийн болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд” гэж өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1926-р хуудас