Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“24.2.Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг
Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.”
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.5 дахь хэсгийн “24.1.13, 24.1.18-д” гэснийг “24.1.13-т” гэж, мөн зүйлийн 24.6, 24.7 дахь хэсгийн “24.1.14, 24.1.18-д” гэснийг “24.1.14-т” гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.1.18 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.