Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2868 —

Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.1.5 дахь заалтын, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4, 9.8, 9.11-д заасан” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2868-р хуудас