— 2869 —
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн
2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР