— 2835 —
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.6-д заасан” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.7-д заасан” гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн “ажлын 28 өдөрт” гэснийг “ажлын таван өдөрт” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР