Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 58 дугаар
зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“58 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл
Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр
зүйлийн 8 дахь заалтын “гэм буруутай этгээдийн” гэснийг “хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн” гэж, 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “эрүүгийн
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.