Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1223)
— 1792 —

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний

тухай хуулийн хавсралтын “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-ын “Төслийн ангилал” хэсгийн 7 буюу “Бусад төсөл”-ийн “хот байгуулалт” гэсний дараа “-хөргөлт, агааржуулалтын систем” гэж, “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар” гэсэн хэсгийн 7 буюу “... орон нутгийн чанартай барилга байгууламж” гэсний дараа “-озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын системтэй барилга байгууламж” гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 25 (1223)1792-р хуудас