Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1223)
— 1791 —

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн

тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.6.1.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх

чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах:

15.6.1.а.озон задалдаг, дэлхийн дулааралд

нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах.”

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 25 (1223)1791-р хуудас