Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2026 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.12, 3.1.13 дахь заалт:
“3.1.12.“байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт"
гэж энэ хуулийн 7.9.3-т заасан зэрэглэлд хамаарах төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх төслийн байршлын байгалийн нөхцөл, орчны онцлогийг тогтоохыг;
3.1.13.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт
тодотгол” гэж төслийн хүчин чадал, технологи, байршил, талбайн хэмжээ өөрчлөгдсөн, хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг шинэчлэхийг.”
2/4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:
“4.4.Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
3/6 дугаар зүйлийн 6.7-6.9 дэх хэсэг:
“6.7.Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг төсөл
хэрэгжүүлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санд бүртгүүлнэ.
6.8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгуулж, хэрэгжилтийг хянах үүрэгтэй.
6.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тодорхой бүс нутаг, сав
газарт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.”
4/7 дугаар зүйлийн 7.8-7.15 дахь хэсэг:
“7.8.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг
байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.9.Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих
газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслийг дараах байдлаар ангилна:
7.9.1.зэрэглэл I буюу их эрсдэлтэй төсөл гэж байгаль
орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг болон хуримтлагдах нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдахгүй, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нэмэлт арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ ихтэй үйл ажиллагааг;
7.9.2.зэрэглэл II буюу дунд эрсдэлтэй төсөл гэж байгаль
орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдах боломжтой, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нөхцөл, болзолтой арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ хязгаарлагдмал үйл ажиллагааг;
7.9.3.зэрэглэл III буюу бага эрсдэлтэй төсөл гэж байгаль
орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл нь хязгаарлагдмал, эсхүл эрсдэлгүй үйл ажиллагааг.
7.10.Зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд
байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх бөгөөд зэрэглэл III төсөлд энэ хуулийн 7.11-д заасан нөхцөл үүсээгүй тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхийг шаардахгүй.
7.11.Төслийн хүчин чадал, талбайн хэмжээ өөрчлөгдсөн
тохиолдолд энэ хуулийн 7.10-т заасан хугацааг харгалзахгүйгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана.
7.12.Энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ
хийх төслийн ангилалд заагаагүй төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй.
7.13.Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны ерөнхий үнэлгээнд
санал авах хүсэлтийг төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичгийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.
7.14.Сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс
ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 15 өдөрт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй бол зөвшөөрсөнд тооцно.
7.15.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 7.13-т зааснаас бусад
баримт бичиг шаардахгүй.”
5/8 дугаар зүйлийн 8.4.10 дахь заалт:
“8.4.10.энэ хуулийн 8.4.8-д заасан танилцуулгын
үнэн зөвийг төсөл хэрэгжүүлэгч, тухайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн мэргэжлийн эрх бүхий байгууллага хариуцна.”
6/8 дугаар зүйлийн 8.9-8.11 дэх хэсэг:
“8.9.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай
байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төслийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангиллаар зохицуулна.
8.10.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр зааснаас
бусад төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг ерөнхий шинжээч ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
8.11.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний
тайлангийн хэрэгжилтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны аудитыг хийлгэнэ.”
7/10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг:
“10.7.Шинжээч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан
үнэлгээний тайланг цахим хэлбэрээр хүлээн авч, холбогдох шинжилгээг хийнэ.”
8/14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5 дахь заалт:
“14.1.4.иргэний хүсэлтийн дагуу тухайн төслийн үйл
ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах;
14.1.5.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс гарсан үр
дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний нэмэлт тодотгол болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангана.”
9/17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:
“17.2.Олон улсын банк, санхүүгийн байгууллагын байгаль орчин,
нийгмийн нөлөөллийн бодлого, журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан нь энэ хуулийн 7.1, 7.2, 7.3, 8.2, 8.4, 10.1, 10.5-д заасан шаардлагыг хангасан бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, энэ хуулийн 7.4-т заасан дүгнэлт, 10.4-т заасан шийдвэрийг гаргаж болно.”
10/18 дугаар зүйлийн 18.6, 18.7 дахь хэсэг:
“18.6.Засаг дарга энэ хуулийн 18.5-д заасан иргэний хүсэлтийн
дагуу холбогдох мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15.6-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
18.7.Иргэн тухайн төслийн үйл ажиллагаатай холбогдуулан
газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.”
2 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын “төслүүдээс” гэсний дараа “байгаль орчин,” гэж, 8 дугаар зүйлийн 8.4.6 дахь заалтын “үзүүлэлтүүд,” гэсний дараа “биологийн олон янз байдлыг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “стратегийн” гэсний дараа “болон хуримтлагдах нөлөөллийн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт: “3.1.4.“байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж
зэрэглэл I, II-т хамаарах төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгмийн төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;”
2/3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:
“3.1.6.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэж иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад төслийн нөлөөлөлд өртөх бүсийн байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй нөлөөлөл, цар хүрээ, үр дагаврыг төслийн үе шатуудад урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;”
3/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
“5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад хийсэн стратегийн үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.”
4/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
“7.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч нь эрх
бүхий байгууллагаар баталгаажсан техник, эдийн засгийн үндэслэл, эскиз зураг, бизнес төлөвлөгөө, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, эсхүл төлөв байдлын тодорхойлолт, тухайн хамгаалалтын захиргааны болон сум, дүүргийн Засаг даргын санал, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.”
5/7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэг:
“7.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд
үнэлгээний шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч,
шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
7.6.1.ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас
доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх;
7.6.2.шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас
доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх.
7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн
ангиллыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, ангилалд байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбогдсон зохицуулалтыг тусгана.”
6/8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалт:
“8.4.8.энэ хуулийн 10.5-д заасны дагуу төслийн нөлөөлөлд
өртөх иргэдийн саналыг тусгасан байдал, танилцуулга;”
7/8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:
“8.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж
ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгална.”
8/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
“9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 7.9-д
заасан ангиллаас хамааран 10 хүртэлх жилийн хугацаагаар батлах бөгөөд уг төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.”
9/9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг:
“9.4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,
байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хянах, тайлагнах журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
10/9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:
“9.6.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны
нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалал хийх, хүлэмжийн хийг бууруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгана.”
11/10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь хэсэг:
“10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг тусгасан байдал, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
10.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний
тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хүсэлт илгээснээс хойш 30 хоногийн дотор уг асуудлаар хурал хуралдсан тохиолдолд тайланг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулна.”
12/14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт:
“14.1.2.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний
биелэлтийг төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;”
13/18 дугаар зүйлийн 18.4, 18.5 дахь хэсэг:
“18.4.Тухайн төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулах,
санал авах шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдэх төслийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангиллаар батална.
18.5.Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа төслүүдийн байгаль
орчны нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн санд олон нийтэд нээлттэй байрших бөгөөд иргэн газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй.”
4 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсгийн “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “18 өдөрт” гэснийг “15 өдөрт” гэж, мөн зүйлийн 10.3 дахь хэсгийн “18 хүртэл” гэснийг “15 хүртэл” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
тухай хуулийн хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 08 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ
᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠆ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠑᠒᠂ ᠓᠂᠑᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠓᠂᠑᠂᠑᠒᠂ «ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠙᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ
ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠡᢈᠢᠯᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ;
᠓᠂᠑᠂᠑᠓᠂ «ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ᠂
ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ᠃»
᠒/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠔᠂᠔᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠓/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠗᠆᠖᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠖᠂᠗᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠥᢉᠡᠳ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠥᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠖᠂᠘᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠥᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨᠠᠬᠤ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠖᠂᠙᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠪᠥᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠰᠠᠪᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ
ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃»
᠔/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠘᠆᠗᠂᠑᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠂᠘᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠙᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠴᠠᠷ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ
ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠩᢉᠢᠯᠠᠨ ᠠ:
᠗᠂᠙᠂᠑᠂ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ I ᠪᠤᠶᠤ ᠶᠡᢈᠡ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠡᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠥᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠥᠷᢉᠦ
ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠥᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠥᠷᢉᠦ
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ᠂ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠤᠷᠬᠤ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᠶᠡᢈᠡᠲᠡᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠗᠂᠙᠂᠒᠂ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ II ᠪᠤᠶᠤ ᠳᠤᠮᠳᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠡᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠥᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠥᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢᠲᠠᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠪᠤᠯᠵᠤᠯᠲᠠᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠤᠷᠬᠤ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠮᠠᠯ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ;
᠗᠂᠙᠂᠓᠂ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ III ᠪᠤᠶᠤ ᠪᠠᠭ ᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠡᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠥᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ
ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠨᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠮᠠᠯ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ᠃
I II III
᠗᠂᠑᠐᠂ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ I ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠕ ᠵᠢᠯ᠂ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ II ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠑᠐ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ
ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᢈᠢᢈᠦ ᠪᠥᢉᠡᠳ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ III ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠑᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠡᢉᠦᠰᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠗᠂᠑᠑᠂ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠴᠦᠨ ᠴᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ ᠪᠥᢉᠡᠳ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ
ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠗᠂᠑᠓᠂ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠪᠴᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ᠂
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠑᠔᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠡᠴᠡ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ
᠑᠕ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠥᢉᢈᠦ ᠪᠥᢉᠡᠳ ᠡᠨᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠑᠕᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»
᠕/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠔᠂᠑᠐᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠔᠂᠘᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠢ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠥᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃»
᠖/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠙᠆᠘᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠘᠂᠙᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
I
II
III
᠘᠂᠑᠐᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠰᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ
ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠑᠑᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠦᠳᠢᠲ ᠢ᠋ ᢈᠢᠯᢉᠡᠨ ᠡ᠃»
᠗/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠐᠂᠗᠂ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠨ ᠡ᠃»
᠘/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑᠂᠔᠂ ᠑᠔᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠔᠂᠑᠂᠔᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠦ᠋ᠨ
ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠑᠔᠂᠑᠂᠕᠂ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ
ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃»
᠙/᠑᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠗᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠗᠂᠒᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠩᠻᠢ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ
ᢈᠢᠵᠦ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠑᠂ ᠗᠂᠒᠂ ᠗᠂᠓᠂ ᠘᠂᠒᠂ ᠘᠂᠔᠂ ᠑᠐᠂᠑᠂ ᠑᠐᠂᠕᠆ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ᠡᠨᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠑᠐᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠑᠐/᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠖᠂ ᠑᠘᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠘᠂᠖᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠥᢉᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠑᠘᠂᠗᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ᠂ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠯ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠳ ᠡᠴᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠨᠦᢉᠦᠳ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋
ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠤᠯᠤᠨ
ᠬᠤᠷᠠᠮᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ
ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠓᠂᠑᠂᠔᠂«ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ I ᠂ II᠆ᠲᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂
ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠥᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋
ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠩᠬᠠᠷᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ;»
᠒/᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠓᠂᠑᠂᠖᠂«ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ
ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠪᠥᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠳ᠋ᠦ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ
I
II
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠴᠠᠷ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ᠂ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ;»
᠓/᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠕᠂᠑᠂ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂
ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠤᠷᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ
ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠔/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠥᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠰᠠᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂
ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠡᠰᠻᠢᠽ ᠵᠢᠷᠤᠭ᠂ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢈᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠥᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᠨ ᠡ᠃»
᠕/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠖᠂ ᠗᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠗᠂᠖᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ
ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ᠂ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠪᠥᢉᠡᠳ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠗᠂᠖᠂᠑᠂ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠘᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ
ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠗᠂᠖᠂᠒᠂ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠓᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠗᠂᠗᠂ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠥᢉᠡᠳ ᠤᠭ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠭ ᠠ᠂ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᠪᠢᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠦᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃»
᠖/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠔᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ;»
᠗/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠘᠂᠗᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠨᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠠᠭᠴᠢ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ᠂
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠦ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠥᢉᠡᠳ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠴᠠᢈᠢᠮ
ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃»
᠘/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠙᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠑᠐ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ
ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠥᢉᠡᠳ ᠤᠭ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠠᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠥᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ
ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃»
᠙/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠔᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋
ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠑᠐/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠖᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠰᠥᠷᢉᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠦᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᢈᠢᢈᠦ᠂ ᢈᠦᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ
ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃»
᠑᠑/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠔᠂ ᠑᠐᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠐᠂᠔᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ᠂
ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠪ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠡᠨᠡ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠰᠡᢈᠦ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠕᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠴᠢ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠪᠥᢉᠡᠳ ᠪᠠᠭ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠢᠯᠡᢉᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠤᠭ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋
ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠑᠒/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠔᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠯ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢈᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂
ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠵᠦ᠂
ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ;»
᠑᠓/᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠔᠂ ᠑᠘᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠘᠂᠔᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᠷᠲᠦᢈᠦ ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠳᠡᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ
ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠘᠂᠕᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ
ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠬᠤ ᠪᠥᢉᠡᠳ ᠢᠷᢉᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠪᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠯᠲᠡ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠥᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠬᠤ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠑᠘ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠑᠕ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «᠑᠘ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «᠑᠕ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋
ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠥᢈᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠰᠠ ᠂ᠪᠢᠮᠪᠠᠴᠣᠭᠲᠤ