Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2834 —

Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.4

дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“22.7.4.хуульд заасан бусад.”

2 дугаар зүйл.Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх

хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” гэснийг “Зөвшөөрлийн тухай” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “тусгай зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2834-р хуудас