Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр” гэснийг “зөвшөөрлөөр” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн” гэснийг “зөвшөөрлийн” гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг” гэснийг “Харь амьтныг” гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын “лиценз, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг” гэснийг “зөвшөөрлийг” гэж, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн” гэснийг “зөвшөөрлийн” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.