— 2711 —
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45
дугаар зүйлийн 45.1.11 дэх заалтын “ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг” гэснийг “ажиллагаа” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45
дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР