— 2712 —
Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн
30.7 дахь хэсгийн “иргэнийг” гэснийг “иргэн болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16.1-д заасан улсын өмгөөлөгчөөр гурван жил тасралтгүй ажилласан Хууль зүйн туслалцааны төвийн хуульчийг” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР