Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1411 —

Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ЦЭРГИЙН АЛБАНы ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“36 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.3.Цэргийн албаны тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан

нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн

найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “эм,” гэсний дараа “эмийн түүхий эд,” гэж, 29.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нэг зуун хорин” гэсний дараа “мянган” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1411-р хуудас