Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2057 —

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“47.3.5.энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох.”

2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.12 дахь заалт, 61 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 61.1, 61.3, 61.4 дэх хэсгийн “даргад” гэснийг “гишүүнд” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Сум дундын шүүх” гэсэн Хоёр дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 121 дэх заалт нэмсүгэй:

“121. Өмнөговь аймаг Ханбогд сум Баян-Овоо, Манлай, дахь сум дундын 2 дугаар шүүх Ханбогд, Цогтцэций сум” 2 дугаар зүйл.Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Сум дундын шүүх” гэсэн Хоёр дахь хэсгийн 12 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2057-р хуудас